НИЙГЭМНийгэм мэдээ
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
Баяр наадмын өдрүүдэд наадамчин олны аюулгүй байдлыг хангах үүднээс нийт 1554 цагдаагийн алба хаагч ажиллаж буй талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэнд 713, Хүй долоон худагт 841 алба хаагч ажиллаж байгаа аж.
Иргэн та эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн бага насны хүүхэдтэй таарвал цагдаагийн байгууллагын 102 дугаарт болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 10 дугаар хаалганы зүүн талд “Хүүхэд хамгааллын байр”-т авчирч, бага насны хүүхдийг болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.