Зеленский батлан хамгаалахын сайдаа огцруулсны улмаас үүссэн улс төрийн хямралыг тогтоох гэж оролдож байна
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский засгийн газрын бүтцэдээ гэнэт өөрчлөлт хийж, ерөнхий сайд болон батлан хамгаалахын сайдаа ажлаас нь чөлөөлсөн. Чөлөөлөгдсөн батлан хамгаалахын сайд Михайло Федоров нь украинчууд дунд нэртэй тул уг шийдвэрийг эсэргүүцсэн хүмүүс жагсжээ. Дайн эхэлснээс хойш Украинд эсэргүүцлийн жагсаал болсон тохиолдол тун цөөн.
Федоров нь ажлаас нь чөлөөлсний улмаас үүссэн улс төрийн хямралыг тогтоохын тулд Зеленский мэдэгдэл хийхдээ Украины дотоодын аюулгүй байдлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Евгений Хмараг батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилж байна гэжээ. Зеленский сошиал хуудас дээрээ бичихдээ “Евгений Хмара технологийн байлдааны ажиллагаанд оролцсон өргөн туршлагатай хүн. Дайны үед бидний батлан хамгаалах хүчин чармайлт яг энэ хэсэгт төвлөрөх ёстой” гэсэн байна. Хмара нь Украинаас ОХУ-д өгч буй алсын тусгалтай дроны цохилтын ажиллагааг удирдан ажилласан туршлагатай хүн юм. Украины дроны цохилтын улмаас ОХУ-д шатахууны хомсдол үүсээд байгаа билээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.