Гадаад мэдээДЭЛХИЙ

Reuters: АНУ станцуудыг бөмбөгдвөл Улаан тэнгисийг хаахыг Иран хуситуудад даалгажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Израилтай хамтран Иранд цохилт өгч дайн эхлүүлснийхээ дараа Ираны бүх цахилгаан эрчим хүчний станц болон гүүрийг бөмбөгдөнө гэж хэд хэдэн удаа сүрдүүлсэн. Харин зургаадугаар сард хоёр тал харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар дайныг дуусгах чиглэлд нэг алхмаар ойртсон билээ. Гэвч өнгөрсөн долоо хоногоос талууд харилцан цохилт өгч, тохиролцоо нуран унах эрсдэлд ороод байгаа юм.

Тэгвэл АНУ цахилгаан эрчим хүчний станцуудыг бөмбөгдвөл Улаан тэнгисийг хаахыг Иран хуситуудад даалгасан байна. Хуситууд нь Йеменд Ираны дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг террорист бүлэглэл юм. Энэ талаар мэдээлэлтэй хоёр эх сурвалж “Reuters” агентлагт хэлэхдээ Улаан тэнгисийг хаах талаар Ираны эрх баригчид хэлэлцэж, хуситуудад дамжуулсан байгаа гэжээ. Иран Ормузын хоолойг хаасан байгаа дээр хуситууд Улаан тэнгисийг хаавал дэлхийн эрчим хүчний хямрал улам дордох эрсдэлтэй билээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button