Ши Жиньпин БНХАУ-ыг хиймэл оюун ухааны салбарын манлайлагч гэж нэрлэлээ
Баасан гарагт /2026.07.17/ Шанхай хотод Дэлхийн хиймэл оюун ухааны хурал (WAIC) эхэлсэн. Тус хурлыг нээж БНХАУ-ын дарга Ши Жиньпин үг хэлэхдээ Хятадыг дэлхийн хиймэл оюун ухааны салбарын манлайлагч гэж нэрлэсэн байна. Мөн тэрбээр хиймэл оюун ухааныг нээлттэй болгох түүхэн боломжийг ашиглахыг улс орнуудад уриалж, хөгжиж буй орнуудад хиймэл оюун ухаан хөгжүүлэхэд нь тусална гэжээ.
Ши Жиньпин хиймэл оюун ухааныг уурын хөдөлгүүр болон цахилгаан эрчим хүчтэй дүйцэх ач холбогдолтой гэж тодорхойлсон байна. БНХАУ мэргэжлийн туршлага болон хиймэл оюун ухааныг дэлхийн өмнөдийн орнуудтай хуваалцаж, олон улсад тус салбарыг манлайлах алсын хараатай гэдгээ хэлсэн үгээрээ Ши Жиньпин харууллаа.
АНУ “Pax Silica” гэгддэг олон улсын санаачилгыг тэргүүлдэг. Тус санаачилга нь дэлхийн хиймэл оюун ухааны салбарт тэргүүлж, газрын ховор металлын хангамжийн сүлжээг бататгах зорилготой. Ши Жиньпиний хэлсэн үгээс харвал БНХАУ-ын тэргүүлэх хиймэл оюун ухааны санаачилга нь “Pax Silica”-тай өрсөлдөх санаачилга болж байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.