Гадаад мэдээДЭЛХИЙ

Арван гоол орж, рекордууд эвдэгдсэн хүрлийн төлөөх тоглолт

Англи, Францын шигшээ багууд өнгөрсөн шөнө хөлбөмбөгийн ДАШТ-ийн түүхэн дэх хамгийн мартагдашгүй тоглолтуудын нэгийг хийлээ. Хүрлийн төлөөх тоглолтод хоёр баг гоолын машинууд болж хувирч Английн шигшээ Францыг 6:4 харьцаатай ялав. Букаяо Сака Английн шигшээ багийн төлөө хат-трик хийж, тоглолтын эхний хагасыг Англи 4:0 оноогоор тэргүүлжээ.

Тоглолтын хоёрдугаар хагаст Килиан Мбаппе хоёр гоол оруулж эргэн эрэлтийг эхлүүлсэн ч хангалтгүй байв. Нийтдээ арван гоол орсон тус тоглолтод хэд хэдэн рекорд эвдэгдсэн байна. Эвдэгдсэн рекордуудыг жагсаавал:

Мбаппе: ДАШТ-ийн түүхэн дэх хамгийн их гоол оруулсан тамирчин (энэ ДАШТ-тай нийлээд 22 гоол)

Мбаппе: 21-р зуунд нэг ДАШТ-д хамгийн их гоол оруулсан тамирчин (энэ ДАШТ-д арван гоол оруулсан)

1982 оноос хойш хамгийн их гоол орсон тоглолт. 1982 онд Унгар Эль Сальвадорыг 10:1-ээр хожиж байв. ДАШТ-ийн түүхэнд үүнээс их гоол орсон дөрвөн л тохиолдол бий.

Майкл Олис: Нэг ДАШТ-д ганц тамирчинд хамгийн их оновчтой дамжуулалт өгсөн. Мбаппед таван оновчтой дамжуулалт өгсөн байна.

Жүд Беллингхам: Нэг ДАШТ-д хамгийн их гоол оруулсан Англи тамирчин. Бэллингхам долоон гоол оруулсан бол өөр ямар ч Английн шигшээ багийн тамирчин ДАШТ-д ийм тооны гоол оруулж байгаагүй юм.

ДАШТ-ийн түүхэн дэх анхны 6:4 онооны харьцаатай дууссан тоглолт

Эх сурвалж: USA Today

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

үзэгчдийг доромжилсон тохирооны тоглолт болсон, хөл бөмбөг ийм янзаар бол хойшид хөгжмхгүй дээ, америкийн тоглогч улаан хуудсаар торгуулаад дараагийн тоглолтод оролцох болотжгүй болоход ерөнхийлөгч нь олон улсын хөл бөмбөгмйн холбооны ерөнхийлөгчөөс тоглолтод орлцуулж өгөөч гэж гуйдаг, үзэгчдийг их басч байсан даа

Зочин
Зочин
Reply to  зочин

Тэгээд чи юу олж долоохсон бол, хаа сайгүй луйвар булхай

Холбоотой мэдээ

Back to top button