ЭДИЙН ЗАСАГ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянгаас 1 сая төгрөг болгон шинэчиллээ

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны ээлжит хуралдаан болж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцжээ. 

Уг хорооны зүгээс өнөөдөр мөн үргэлжлүүлэн хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792,000 төгрөгөөс 1,000,000 төгрөг болгон шинэчлэн тогтоолоо. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 208 мянган төгрөгөөр нэмэгдэж байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сүүлд 2025 оны 4-р сарын 1-нээс эхлэн 20 хувь буюу 792 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх шийдвэрийг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооноос гаргасан юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Сээгий
Сээгий

Хэзээнээс 1сая болгож байгаагаа бичмээр юи

Холбоотой мэдээ

Back to top button