НийгмийнНИЙГЭМ

Цөлжилтийн эсрэг олон улсын хурлын төв асарт уригдсан монгол эсгий

Хурдацтай хөгжиж буй дэлхий нийтийн тулгамдсан асуудал болох цөлжилт, газрын доройтлын асуудлыг хэлэлцэж, цаашдын бодлого төлөвлөлтийн тодорхойлох COP 17 олон улсын хурал Улаанбаатар хотноо эхэллээ. Хуралд 197 орны Засгийн газар, эрдэмтэн судлаач, хувийн хэвшлийн 12 мянга гаруй төлөөлөл оролцох юм.

Өндөр дээд түвшний уулзалт, хэлэлцүүлгүүд өрнөх хэсэг нь цэнхэр бүс. Наадамтай зүйрлэвээс төв асар нь. Төв асрын төв цэгт монголчуудын эсгий боловсруулах уламжлалт арга технологи, ахуй соёлын үзэсгэлэн дэлгэгдсэн нь зочид төлөөлөгчдийн сонирхлыг ихээхэн татаж харагдав.


Хонины ноосыг саваадахаас эхлээд эсгий бэлтгэх шат дамжлагыг дэлгэн харуулсан асар, монгол гэр бүхий эл үзэсгэлэн цэнхэр бүсийн гол зам дагуу оршино. Түүхий ноосыг гар аргаар цагаан эсгий болгон бэлтгэх, түүнээ өнгөн будагт оруулж хийцлэх нь гаднын зочдын нүдийг хужирлана. Тэр дундаа 23 хэмийн дулаанд үйлчин бүсгүйчүүд эсгийгээр малгай, гутал өмссөн нь халуун орноос ирсэн төлөөлөгчдийн сонирхлыг ихээхэн татах аж. Биет бус өв соёлоо түүчээлж яваа бүсгүйчүүд ээв ээжээсээ сурсан, мэргэжлийн боловсрол эзэмшсэн, хоббигоо хөгжүүлж яваа гэхчилэн өөрийн өөрийн замаар алхсаар нэгэн цэгт цугласан нь энэ.

Эсгий урлаач Г.Энхтуяа Архангай аймгийн Батцэнгэл сум Өгийнуурын гаралтай малчин гэр бүлд өсөж хүмүүжжээ. Хүүхэд ахуйгаас нь өвөө эмээ, аав ээж нь гэрийнхээ дээвэр туургийг өөрсдөө гараар хийж ирсэн. Тиймдээ эсгий урлал, эсгий эдлэл сэтгэлд ахуйд нь шингэсэн нь тэр. 2002 оноос эхлэн эко минималист амьдралын хэв маягийг сонирхож эхэлсэн нь монгол ахуй соёл руу эргэн хөтөлсөн байна.

Тэрбээр "Монголчууд уламжлалт мал аж ахуй эрхэлдэг, нүүдэлчин соёлтой ард түмэн. Малаас гарч байгаа түүхий эдийг боловсруулж хэрэглэх нь том өв соёл. Дулааны үед хонь малыг хэт халуудахаас сэргийлж, ноосыг бүрэн хөөрсөн үед нь хяргаж авдаг. Амьтны амь таслахгүйгээр авдаг учраас ноос бол амьтай энергитэй зүйл. Өнөөдөр СОP 17-д хүрэлцэн ирсэн гадна дотнын төлөөлөгчдөд эсгий бэлтгэх уламжлалт аргыг танилцуулахын зэрэгцээ орчин үетэй хэрхэн уялдуулж бүтээл туурвиж байгааг танилцуулж буйгаараа онцлог. Эсгийг гар аргаар бэлтгэх нь эрчим хүч хэмнэхээс эхлээд олон давуу талтай. Мөн ноос байгалийнхаа жамаар хөрсөнд шингэж бордоо болдог" хэмээн ярьсан юм.

Эл үзэсгэлэн өнгөц харахад эсгий урлалыг сурталчлах мэт боловч байгальд дэлхийдээ ээлтэй амьдралын хэв маягийг таниулан гүн гүнзгий агуулгатай байлаа.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монгол эсгий гэдэг зүгээр нэг гар урлал биш, байгальд ээлтэй нүүдэлчин ахуй ямар байдгийг дэлхийд харуулах бодит жишээ юм

Зочин
Зочин

Mongol esgii shig baigal orchindoo zohitsoj irsen ulamjlalt buteegdehuunee delhiid surtalchilj baigaa ni ih saihan haragdaj bn

Зочин
Зочин

Цөлжилтийн асуудлыг ярьж байгаа хурлын төвд монгол гэр, эсгий урлал байж байгаа нь их утга учиртай санагдлаа

Зочин
Зочин

Ene bol zugeer neg uzuulleg bish yum bn, Mongolchuudiin nuudelchin amidral ba baigaliig hamgaalah ulamjlal 2 yaj holbogddogiig haruulj chadaj bn

Зочин
Зочин

Ноосоо ашиглаад дулаан тусгаарлагч, хувцас хэрэглэл хийж ирсэн ухаан маань өнөөдрийн тогтвортой хэрэглээний ойлголттой яг нийцэж байна

Зочин
Зочин

Gadnii zocidod Mongol ger haruulaad zogsohgui yaj esgii hiidegiig bieer ni uzuulj baigaa ni hamgiin sonirholtoi heseg ni baih

Зочин
Зочин

Өвөг дээдсээс уламжилж ирсэн арга технологи маань өнөөдөр олон улсын том хурлын голд дэлгэгдэж байгаа нь бахархмаар хэрэг байна

Зочин
Зочин

Esgii bol mongolchuudiin amidrald olon zuun jil ashiglagdsan baigaliin tsever buteegdehuun, ene talaar delhiid taniulah ni zuv

Зочин
Зочин

Цөлжилттэй тэмцэх тухай ярьж байхдаа байгальтай зохицож амьдарч ирсэн уламжлалаа харуулах нь оновчтой сонголт болжээ

Зочин
Зочин

Mongol soyoloo zuvhun naadam mori buh gej haruulah bish, esgii noos bolon baigald eeltei amidraliin hev maygaa bas taniulah heregtei

Зочин
Зочин

Эсгий боловсруулахад орчин үеийн их үйлдвэр заавал хэрэггүй, хүний хөдөлмөр болон байгалийн түүхий эдээр бүтээдэг нь өөрөө том давуу тал

Зочин
Зочин

Ene ulamjlalt arga tehnologiin ard mash ih medleg baidag shuu, malchin ailyn amidralaas delhiin tom uulzalt hurtel irsen ni saihan sanagdlaa

Зочин
Зочин

Монголчуудын ахуй соёл байгальтайгаа ямар нягт холбоотой байсныг эсгий урлал ганцхан жишээгээр ойлгуулж болохоор байна

Зочин
Зочин

Delhii niit togтвортoi hereglee, nogoon hugjil yarij baihad bid oorsdiin olon jil ashiglasan baigaliin tsever arga ulamjlalaa ergeed harah heregtei

Зочин
Зочин

Энэ мэт өв соёлоо орчин үеийн хэрэглээтэй холбож чадвал Монголын брэндийг дэлхийд таниулах боломж үнэхээр их байна

Зочин
Зочин

Өнөөдөр хүмүүс экологийн бүтээгдэхүүн гэж шинээр хайж байгаа зүйлсийг монголчууд эртнээс ахуйдаа хэрэглэж ирсэн нь сонирхолтой

Зочин
Зочин

Гадаадын төлөөлөгчид монгол эсгийг сонирхож байгаа нь аргагүй ээ. Гар ажиллагаа, түүх, ахуй, байгальд ээлтэй хэрэглээ бүгд нэг дор харагдаж байна

Холбоотой мэдээ

Back to top button