Нийгэм ярилцлагаонцлох дэдТанд хэрэгтэй

Б.Баяртулга: Түгжрэлд түүртэхгүй байх мотоцикл такси үйлчилгээг эхлүүлсэн

Түгжрэл иргэдийн цаг хугацаа, өдөр тутмын амьдралд сөрөгөөр нөлөөлдөг. Зорьсон газартаа хурдан, аюулгүй хүрэх өөр шийдлүүдийг хүмүүс эрэлхийлэх болсон. Сүүлийн үед олны анхаарлыг татаж буй нэгэн сонирхолтой үйлчилгээ бол мотоциклийн такси юм. Мотоциклийн такси нь хүмүүсийн хүсэлд нийцсэн боломжийг бий болгосноороо давуу талтай аж. Энэ удаа бид мотоциклийн такси үйлчилгээ эрхэлж буй Б.Баяртулгатай ярилцлаа.

-Мотоциклийн такси үйлчилгээ эрхлээд хэр удаж байна вэ? Үйлчилүүлэгчдийн хандлага хэрхэн мэдрэгдэж байна вэ?

-Мотоциклийн такси үйлчилгээг эхлүүлээд удаагүй байгаа. Эхэндээ энэ үйлчилгээг хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэж их боддог байлаа. Харин эхэлж үзэхэд манай үеийн залуус их найрсаг, эерэг хүлээж авч байгаа нь сайхан санагдсан. Өнөөдрийн Улаанбаатарын түгжрэлийн хажуугаар мотоциклийн такси эрэлт их байгаа.Манай таксигаар үйлчилүүлэгчид түгжрэлд 30 минут зарцуулж очих газар 10 минутын дотор хүрдэг. Цагаа хэмнэж чадвал амьдрал улам л баялаг болно шүү дээ.

-Мотоциклоор такси үйлчилгээ үзүүлэх шийдсэн бэ? 

-Би анх жижиг мотоцикль унаж сурч байсан. Дараагийн мотоциклоо унаж байхдаа “Такси үйлчилгээнд явж үзвэл ямар бол, чадах болов уу?” гэж их боддог байсан. Харин одоогийн шинэ мотоциклоо авсныхаа дараа өмнө нь бодож явсан санаагаа хэрэгжүүлэхээр шийдсэн. Ингээд мотоциклийн такси үйлчилгээг эхлүүлсэн. Хувиараа цахим худалдаа эрхэлдэг учраас өдөртөө ганц, хоёр хүргэлтээ хийж дуусгаад үлдсэн цагаараа зорчигчдод үйлчилдэг. Мотоциклийн такси нь зөвхөн түгжрэлийг тойрох арга биш, цаг хугацааг хэмнэх боломжтой нэгэн төрлийн шинэ үйлчилгээ гэж боддог.

-Зорчигчид энэ үйлчилгээг анх хэрхэн хүлээн авсан бэ? Айж, болгоомжлох хандлага гаргаж байгаа байх. Тэдгээр хүмүүсд хэрхэн итгэл төрүүлдэг вэ?

-Эхэндээ гараа өргөөд зогсож байгаа хүмүүсийн дэргэд очиход их гайхаж байсан. Зарим хүмүүс мотоцикль унаж үзээгүй ч байдаг. Хүмүүсийн хандлага нэлээд эерэг байгаа. Цахим орчинд ч ёстой хэрэгтэй үйлчилгээ байна, таарвал үйлчлүүлнэ гэсэн сэтгэгдэл үлдээсэн харагдсан. Эерэг сэтгэгдлүүд надад их урам өгч байгаа. 

-Таны үйлчилгээг авсан хүмүүсээс хамгийн их сэтгэгдэл үлдээсэн, энэхүү үйлчилгээ үнэхээр хэрэгтэй юм байна гэсэн сонирхолтой үйл явдлаас хуваалцвал? 

-Нэг удаа дуудлага ирээд утсаа автал “Маск продакшн”-ы жүжигчин Ц.Ганзориг хуримын хүлээн авалтад явах гээд цагтаа очиж амжихгүйд хүрчээд байгаагаа хэлсэн. Надаас такси үйлчилгээ аваад, болзсон газарт нь саадгүй хүргэж өгсөндөө баяртай байгаа. Хэрэв машинаар явсан бол цаг алдах байснаа, зорьсон газраа саадгүй хүрч чадсандаа баярлаж, талархсанаа илэрхийлээд буусан. Иймэрхүү тохиолдолд энэ үйлчилгээ үнэхээр хэрэгтэй юм байна гэдгийг илүү мэдэрдэг. 

-Энгийн такситай харьцуулахад мотоциклийн такси ямар давуу талтай вэ? 

-Хамгийн том давуу тал нь мэдээж цаг хугацаа хэмнэдэг. Бидний амьдралд хамгийн үнэтэй зүйл бол цаг хугацаа шүү дээ. Тиймээс манай таксигаар үйлчлүүлж байгаа хүмүүс хамгийн хэрэгтэй зүйлсийнхээ нэг болох цаг хугацаанд мөнгөө зарцуулж, нөгөө талаар аюулгүй, шуурхай үйлчилгээг авч байгаа гэсэн үг. Үнийн хувьд ч боломжийн. Ялангуяа өнөөгийн түгжрэлтэй, стресс ихтэй үед зорьсон газартаа шуурхай саадгүй хүрэх боломжтой гэдгээрээ давуу талтай. Машинтай харьцуулахад олон давуу талтай. Зогсоолд тавихад асуудал бага, зогсоолын олдоц ч сайн. Мотоцикль дугаарын хязгаарлалтад ордоггүй учраас түгжрэлтэй үед, үйлчилгээ үзүүлэхэд давуу талтай. 

-Мотоциклийн такси үйлчилгээ цаашид тогтвортой хөгжихийн тулд юуг хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй гэж та бодож байна вэ?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдал хамгийн чухал. Замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, зорчигчийн аюулгүй байдалд анхаарч, аль болох болгоомжтой, хянуур явахыг хичээдэг. Машины зарим жолооч мотоциклийг тольндоо харахгүй шахах, гэнэт огцом хөдөлгөөн хийх тохиолдол цөөнгүй. Тиймээс жолооч нар мотоцикльд бага ч гэсэн зай гаргаж, дохиогоо өгч, анхааралтай оролцоосой гэж уриалж байна. Харин надтай адил мотоцикль унадаг хүмүүс бие биедээ илүү хүлээцтэй хандаж, ойлголцдог. Нэг ёсондоо мотоцикльчдын дунд бичигдээгүй нэгэн соёл тогтсон гэж хэлж болно. 

-Мотоциклийн таксигаар үйлчлүүлэхдээ хүмүүс аюулгүй байдлын талаар санаа зовдог байх? 

-Зарим хүн анх удаа мотоцикль дээр сууж үзэж байгаа учраас биеэ чангалж, тухгүй явах тохиолдол байдаг. Тэр үед нь би тайлбарлаж, надад итгээд тайван үйлчлүүлж болно гэдгийг хэлдэг. Зорчигч суух үед аюулгүй байдлын зааварчилгаа өгч, хамгаалалтын хэрэгслийг нь бүрэн хангаж ажиллахыг хичээдэг.  Үйлчилгээнд явж байх үедээ огт утсаар ярьдаггүй. Чихэвчээр ярьж болох ч анхаарлаа сарниулах, зорчигчдоо тавгүй байдалд оруулахгүйн тулд аль болох анхаарал болгоомжтой явдаг.

-Цаашид орлого нэмэгдвэл юунд зарцуулахыг хүсэж байна вэ? 

-Одоогоор надад нэг камер байгаа. Гурав жар камер авч, үйлчилгээгээ илүү аюулгүй, найдвартай, сонирхолтой болгохыг хүсэж байна. Мөн орлогоо нэмэгдүүлж чадвал үйлчилгээндээ зориулж шаардлагатай тоног төхөөрөмж, хамгаалалтын хэрэгслүүдээ сайжруулах зорилготой. 

-Эцэст нь, мотоциклийн таксигаар үйлчлүүлж үзэхийг хүсэж байгаа ч эргэлзэж буй хүмүүст та юу гэж хэлэх вэ? Мөн цаашид үйлчлүүлэгчдэдээ ямар үйлчилгээ хүргэхийг зорьж байна вэ?

-Надад итгэж, мотоциклийн такси үйлчилгээг маань дэмжиж, үйлчлүүлж байгаад баярлалаа. Та бүхнийг аюул осолгүйгээр, зорьсон газарт тань саадгүй хүргэхийн төлөө хичээж ажиллах болно. Цаг хугацаагаа хэмнэж, хэрэгтэй үедээ найдвартай үйлчилгээг сонгоорой гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа

Б.АЛТАНГЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Түгжрэлийн үед цаг хэмнэх ийм үйлчилгээ хэрэгтэй л байна, гэхдээ аюулгүй байдал хамгийн түрүүнд яригдах ёстой шүү

Зочин
Зочин

Mototsikl taxi bol tugjreliin ued uneheer heregtei shiidel yum baina, 30 minut yavah gazraa 10 minutand hurch baival tsag mash ih hemnene

Зочин
Зочин

Шинэ үйлчилгээ гарч ирж байгаа нь сайн хэрэг, ялангуяа Улаанбаатарын замын нөхцөлд хүмүүс сонголттой болох хэрэгтэй

Зочин
Зочин

Ayulgui baidalaa sain hangaj chadval iim uilchilgee ih delgerch boloh yum bn, humuus ch tsagaa hemneh gej ih hicheedeg bolson

Зочин
Зочин

Машинаар түгжрээд сууснаас ийм сонголт байвал хэрэгтэй үедээ ашигламаар санагдлаа, гол нь жолооч нь дүрмээ сайн баримталдаг байх хэрэгтэй

Зочин
Зочин

Ulaanbaatariin tugjrel udah tusam iim shine uilchilgee heregtei bolj bn, gehdee hamgaalaltiin heregsel bolon joloodlogiin soyol deer sain anhaarah heregtei

Зочин
Зочин

Мотоциклийн такси гэхээр анх сонсоход эрсдэлтэй мэт боловч хамгаалалтын хэрэгслээ бүрэн хэрэглэдэг бол тодорхой хэмжээнд боломжийн үйлчилгээ юм байна

Зочин
Зочин

Tsag hugatsaa hemneh ni davuu tal ni mun, gehdee jolooch nar moto tsagaa sain harj yavdag boloh heregtei, ogtsom ergeh ni ayultai

Зочин
Зочин

Түгжрэл бууруулахад ганц шийдэл хангалтгүй, иймэрхүү олон төрлийн нийтийн болон хувийн тээврийн сонголтыг дэмжих нь зөв санагдаж байна

Зочин
Зочин

Iim uilchilgee anh udaa sonsij baina, gehdee tugjreliin ued 30 minutaa 10 minut bolgoj chadna gedeg chin hereglegchded tom davuu tal shuu

Зочин
Зочин

Хүмүүсийн хэрэгцээн дээр тулгуурлаад шинэ үйлчилгээ санаачилж байгаа залуусыг дэмжих хэрэгтэй, хөдөлмөрлөж байж л ийм санаа бодит болдог

Зочин
Зочин

Hamgiin gol ni hurdan yavah bish ayulgui ochih heregtei, ene zarchimaa barimtalj ajillaval hereglegchid ni nemegdeh baih

Зочин
Зочин

Нэг их олон хүн туршиж үзээгүй байгаа байх, гэхдээ түгжрэлтэй үед үнэхээр цаг тулсан хүмүүст хэрэг болох үйлчилгээ юм байна

Зочин
Зочин

Mototsikl taxi ni mashinii tugjreliig buren shiidehgui ch gesen zarim humuusiin tsag hugatsaag hemneh bodit songolt bolj chadah yum baina

Зочин
Зочин

Хамгаалалтын малгай, хувцас хэрэглэл, жолоочийн хариуцлага гээд стандартаа сайн бариад явбал цаашдаа хөгжих боломжтой үйлчилгээ гэж харж байна

Зочин
Зочин

Tugjreliin ued mashin dotroo suugaad stressdeed baihaas iluu hurdan ochih songolttoi boloh ni saihan l yum, une ni bas bolomjiin baival bur sain

Зочин
Зочин

Mototsikloor taxi uilchilgee uzuuleh huuliar horiotoi gesen baisan sh d neg medeen deer

Холбоотой мэдээ

Back to top button