Ц.Шинэцэцэг: “Чамайг тэвэрье” номоо уншигчидын гарт хүргэлээ

СУИС-ийн бүлэг хүчингийн хэргийн хохирогч Ц.Шинэцэцэг өөрт тохиолдсон эмзэглэм хэргийн тухай өгүүлсэн “Чамайг тэвэрье” номоо хэвлэн гаргажээ. Тус номын зөвлөхөөр зохиолч Б.Шүүдэрцэцэг ажилласан байна.
Энэхүү хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно.
Ц.Шинэцэцэг номын нээлтэндээ хэлсэн үгэндээ “Тэдгээр хүмүүст гэмших, айх, харамсах сэтгэл байхгүй. Харин бүр дутуудуулсан юм шиг хандаж байсан. Хүмүүсийн зүгээс яагаад ингэж хохирчоод хэлэхгүй олон жил болсон юм бэ гэсэн асуулт их ирдэг. Би хүн бүрд хариулж чадахгүй. Дахиж энэ асуултыг битгий надаас асуугаасай гэж хүсэж байна. Миний энэ номонд гарсан үйл явдлыг эмзэг мэдрэмтгий болон надтай ижил зүйл туулсан бол битгий уншаарай гэж зөвлөж байна. Тэрнээс бусад хэсгүүдэд нь хэрхэн даван туулсан тухайгаа бичсэн.
Өмнө нь бууж өгөөд бүхнийг орхиж болохоор өдүрүүд зөндөө байсан. Тэр болгонд бууж өгөөгүйдээ өөртөө баярлаж байгаа. 15 жилийн дараа нэрээ цэвэрлэж чадлаа. Тухайн үеийн 19 настай би одоогийн 34 настай миний хувьд дүү шиг минь жаахан санагддаг. Тиймээс номоо “Чамайг тэвэрье” гэж нэрлэсэн.
Энэ үйл явдлыг бий болгосон хүмүүс ичихгүй байхад би яагаад ичиж, нуугдаж амьдрах ёстой гэж. Хэрэг олон нийтэд илэрснээс хойш ядаж нэг нь уучлалт гуйх байх гэтэл тийм зүйл болоогүй.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.