Гадаад мэдээДЭЛХИЙ

Дахин үер болох эрсдэлтэйг албан тушаалтнууд анхааруулжээ

Балба болон Төвөд дэх Хятадын албан тушаалтнууд пүрэв гарагт /2026.08.27/ мэдэгдэл хийхдээ хилийн хоёр талд үүссэн нуур цөмөрч дахин үерлэх эрсдэл үүссэн гэдгийг анхааруулжээ. Лхагва гарагт /2026.08.26/ болсон хөрсний нуранги, үерийн улмаас 362 хүн амь үрэгдэж, мянга орчим хүн сураггүй хэвээр байгаа. Мөсөн гол нурсны улмаас уулын хөндий рүү их хэмжээний чулуулаг, мөс, шавар, хог хаягдал урсан орж ирсэн юм.

Ирэх гурван хоногийн хугацаанд 3 сая куб метр орчим ус хилийн ойролцоох далантай нуур руу урсаж орох төлөвтэй байгааг Төвөд дэх Хятадын албан тушаалтнууд хэлжээ. Есдүгээр сарын 1-нд нуур руу чиглэж буй усны урсац оргил түвшиндээ хүрэх төлөвтэй байгаа юм. Ирэх долоо хоногт орох бороо үерийн эрсдэлийг нэмэгдүүлнэ гэж Хятадын Усны нөөцийн яам мэдэгдэн байна. Харин Балбын албан тушаалтнууд хэлэхдээ голын урсцыг хаасан хог хаягдлаас үүссэн нуур цөмрөх эрсдэлтэй гэжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button