Байгаль орчин

ТОЙМ: СОР17-гоор Монгол Улс зорилтот санхүүжилтээ босгож чадсангүй. АНУ тэргүүтэй орнууд гангийн тухай олон улсын гэрээг хойш татлаа

Цөлжилт, газрын доройтол, гангийн эсрэг дэлхийн улс орнуудын хамтын хэлэлцээ болох Талуудын 17-р бага хурал Улаанбаатар хотноо өндөрлөлөө. Саудын Арабын Эр Рияд хотноо болсон COP16 хурлаар дэлхийн хэмжээний санхүүжилт, гангийн тэсвэржилтийн шинэ механизмыг бий болгох эхлэлийг тавьсан бол Монгол Улсад болсон COP17 тэдгээр амлалтыг тодорхой төсөл, хөрөнгө оруулалт, түншлэлтэй холбохыг зорив.

Монгол Улс олон улсын хэмжээний томоохон хурлыг эх орондоо зохион байгуулах боломжийг бүрдүүлж, нүсэр баг ажилласны үр дүнд эх орноо тал бүрээс нь сурталчлан таниулсан нь сайшаалтай.

  • Үндсэндээ энэхүү хуралд НҮБ-ын гишүүн 197 орноос 23 орны зочид, төлөөлөгчид ирж хуралд оролцсон бөгөөд нийтдээ 1.3 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц бүрдүүлсэн тоог зарлав. Энэ нь шинээр санхүүжигдэх дүн 644.5 сая ам.доллар, 216 сая ам.доллар нь баталгаажсан бөгөөд нийт 45 төсөл хөтөлбөрт чиглэгдсэн байна.
  • Азийн хөгжлийн банк Ази, Номхон далайн бүс нутагт газрын доройтолтой тэмцэх үйл ажиллагаанд зориулан 2 тэрбум ам.долларын санхүүжилт зарлав.

Дэлхийн хуурай газрын 54 орчим хувийг бэлчээр эзэлдэг. Ойролцоогоор 2 тэрбум хүн бэлчээрээс амьжиргаагаа залгуулдаг гэх тоо бий. Иймээс Монгол Улсын амбиц нь Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилтэй давхцуулан дэлхий нийтийн өмнө бэлчээрийн асуудлыг анхаарлын төвд оруулах "Тал хээрийн төлөвлөгөө"-г танилцуулсан нь СОР17 хурлын гол алхмуудын нэг болсон юм.

COP16-ын хамгийн том улс төрийн асуудлын нэг нь дэлхийн хэмжээний гангийн тэсвэржилтийн шинэ тогтолцоо байсан. Эр Рияд хотноо дэлхийн хамгийн эмзэг 80 орныг дэмжих зорилго тавьж, Риядын гангийн эсрэг тэсвэржилтийн түншлэлийг байгуулсан бөгөөд ган гачгийн эрсдэл болсны дараа тусламж үзүүлэхээс илүүтэй гангийн эрсдэлийг урьдчилан тооцож, бэлэн байдлыг бий болгоход төвлөрч байлаа.

Гэвч Улаанбаатарт цугласан улс орнууд хурлын гол асуудлуудын нэг болох дэлхийн хэмжээнд хууль зүйн хувьд заавал дагаж мөрдөх гангийн тухай олон улсын гэрээ байгуулах эсэх асуудлыг шийдвэрлэж чадалгүй хурлаа өндөрлүүлэв. Энэ асуудлаарх шийдвэрийг хоёр жилийн дараа Египетэд болох дараагийн хэлэлцүүлэг хүртэл хойшлуулжээ.

Тухайлбал, Францын экологийн шилжилтийн сайд асан Барбара Помпилигийн хэлснээр талууд тохиролцоонд хүрэлгүй гацаанд орж, улмаар АНУ гангийн шийдвэрийг улс орнуудын өөрсдийн бодлогын хүрээнд шийдвэрлэх асуудал хэмээх байр суурийг илэрхийлжээ. Мөн түүний хэлснээр шийдвэрийг эцэслэхэд саад болж буй цорын ганц улс нь АНУ биш гэсэн юм. ОХУ шинжлэх ухааны байгууллагын үйл ажиллагаанд саад болж, конвенцын шинжлэх ухааны хороодын нэгэнд Украины төлөөлөгчид оролцохыг эсэргүүцсэн байна.

Түүнчлэн "Конвенцтой шууд холбоогүй асуудлуудыг хүртэл хэлэлцээнд оруулж ирж байгаа нь тодорхой асуудлуудыг хэлэлцүүлэхгүй байх замаар хэлэлцэх асуудлын дарааллыг гацаахыг оролдох үзэгдэл" хэмээн олон улсын хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Өөрөөр хэлбэл, Африкийн орнууд, жижиг арлын хөгжиж буй улсууд болон уур амьсгалын өөрчлөлт, гангийн эрсдэлд эмзэг бусад улс орнууд олон улсын түвшинд илүү хүчтэй арга хэмжээ авахыг, тэр дундаа хууль зүйн хувьд заавал дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг байгуулахыг дэмжиж ирсэн. Харин хөгжингүй орнуудын зарим нь буюу зарим Талууд заавал биелүүлэх гэрээ байгуулахад болгоомжтой хандаж байгаа хэрэг.

Ийм гэрээ нь санхүүгийн ямар үр дагавартай байх, хэрхэн хэрэгжүүлэх, мөн одоо хэрэгжиж буй олон улсын эрх зүйн болон институцийн тогтолцоотой давхцах эсэх талаар санаа зовниж буйгаа илэрхийлсээр байгаагийн нэг нь АНУ юм.

Монгол Улсын хувьд уг хурлаас нийтдээ 290 гаруй төсөл, хөтөлбөрт нийт 6.2 тэрбум ам.долларын санхүүжилт босгоно гэсэн хүлээлттэй байсан албан бус мэдээлэл бий.

Дэлхийн улс орнууд 2030 он гэхэд нэг тэрбум гаруй га доройтсон газрыг нөхөн сэргээх зорилт тавьсан бөгөөд дэлхийн хуурай газрын 40 хүртэлх хувь нь доройтсон гэсэн нөхцөлд энэ нь асар том зорилт юм.

Монгол Улс COP17-ын хүрээнд "Тал хээрийн төлөвлөгөө"-ний хүрээнд дараах буюу,

  • Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
  • Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга
  • Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилгыг танилцуулсан нь дараагийн СОР18 хурлын үеэр мөн ярьж, хэлэлцэгдэх нэг чухал агуулга болсон нь онцлог. Учир нь 70 гаруй улс үндэсний хэмжээний гангийн төлөвлөөгөөтэй болсон бөгөөд энэ нь 2013 онд гуравхан улс байсантай харьцуулахад том ахиц.

Талуудын зүгээс бэлчээр нутгийг тогтвортой ашиглах, уламжлалт болон нийтийн эзэмшлийн газрын эрхийн тогтолцоо, мал аж ахуйн тогтвортой өртгийн сүлжээ, экосистемийн үйлчилгээний төлбөр зэрэг асуудлыг анхаарч эхэлсэн талаар олон улсын хэвлэлүүдэд онцолжээ. Мал аж ахуй нь хөдөөгийн иргэдийн амьжиргааны үндсэн эх үүсвэрийн нэг хэвээр байгаа Монгол Улсын хувьд энэ асуудал онцгой ач холбогдолтой. Эдгээрийн зорилго нь зөвхөн тунхаг гаргах бус, төсөл боловсруулах, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татахад чиглэх ирээдүйн томоохон боломжуудын нэг харж болно.

Түүнчлэн Монгол Улс 2030 он гэхэд нийт газар нутгийнхаа 30 хувийг хамгаалалтад авах зорилтыг санаачилсан орны хувьд бидэнд энэ үйл хэргийг гүйцээх хариуцлага ногдож байгаа. Өөрөөр хэлбэл бид СОР17 хурлыг Монголд зохион байгуулснаараа дээрх зорилтоо нотлох, сайн менежментээр хэрэгжүүлэхийн тулд улс орнуудын хамтын ажиллагааг татан оролцуулах шаардлагатай билээ. Энэ хүрээнд шууд санхүүжилтүүдээс гадна цаашдын хамтын ажиллагааны үүд хаалга нээгдсэн нь дамжиггүй.

Гэвч нөгөө талд, уугуул иргэд, иргэний нийгмийн байгууллагууд болон залуучууд албан ёсны хэлэлцээний үйл явцад оролцох боломжийг хумьж байгааг шүүмжилж байв. Тэд өөрсдийн орон нутаг, амьжиргаа, амьдралд нь шууд нөлөөлөх шийдвэрүүдийг гаргах үйл явцад тэдний дуу хоолой заавал хүрэх ёстой гэж шаардсан юм. Өмнөх СОР16 хурлаар уугуул иргэд болон орон нутгийн иргэд, олон нийтийн бүлэг байгуулсан явдлыг чухал ач холбогдолтой шийдвэр хэмээн үзэж байжээ. Түүнчлэн талуудаас гадна төлөөллүүдийг дан ганц оролцох эрхээр хязгаарлахгүй байх асуудал дутуу орхигдсон юм.

Түүнчлэн Эр Рияд дахь СОР16 хурлаар амласан 12 тэрбум ам.долларын санхүүжилтийг 74 улсад туслах зорилгоор долоон жилийн хугацаанд төвлөрүүлэхээр болсон бөгөөд энэ удаагийн хурлаар хэрхэн зөв хуваарилах, хөгжиж буй орнуудад хэрэгжүүлж болох бодит төсөл буюу ажил хэргэх болгох эсэх хүлээлтүүд байсан нь хараахан зорилтод үр дүндээ хүрээгүй гэж харагдана.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

COP17-ыг Монголд зохион байгуулсан нь сайн ч зорьсон санхүүжилтээ босгож чадаагүй бол зохион байгуулалтын зардал, үр өгөөжөө бодитоор дүгнэх хэрэгтэй

Зочин
Зочин

6.2 тэрбум долларын хүлээлт ярьж байснаа 1.3 тэрбумын багц бүрдүүлсэн гэж зарлаж байгаа бол яг хэд нь Монголд орж ирэх мөнгө вэ гэдгийг хэлэх хэрэгтэй

Зочин
Зочин

COP17-ын үеэр Монгол Улс дэлхийд өөрийгөө сурталчилсан нь үнэн, гэхдээ сурталчилгаанаас илүү бэлчээр, ус, цөлжилтийн асуудалдаа бодит хөрөнгө оруулалт татах нь чухал

Зочин
Зочин

Гангийн эсрэг олон улсын гэрээг шийдэж чадалгүй хоёр жилээр хойшлуулсан нь харамсалтай байна, уур амьсгалын асуудал дээр улс орнууд ингэж удаан маргалдсаар байвал хэцүү шүү

Зочин
Зочин

Gadnii tomchuud hoorondoo uls turiin asuudlaar margaldaj baihad manaihan ene hurlaas uursdiin heregtsee boloh sanhuujiltee yaj boditoor avahaa sain tootsoh heregtei

Зочин
Зочин

Ene hurliig zohion baiguulsan ni sain ch ard tumen tsuljij, belcheer dorojij baihad tom tom yaria l bolood ungurch bolohgui, daraagiin alham ni hamgiin chuhal

Зочин
Зочин

Монгол Улс өөрөө цөлжилт, газрын доройтлын асуудалтай орны хувьд ийм хурлыг зохион байгуулсан боломжоо цаашид сайн ашиглах хэрэгтэй, нэг удаагийн арга хэмжээ болгоод өнгөрөөж болохгүй

Зочин
Зочин

Mongold 290 garui tusul deer 6.2 terbum dollar bosgono gesen huleelt baisan yum bol yag heden tusul ni boditoor sanhuujigdej baigaag irgeded il tod gargaj uguurei

Зочин
Зочин

Уугуул иргэд, иргэний нийгэм, залуучуудын оролцоог хязгаарласан гэх шүүмжлэл гарсан нь анхаарах ёстой асуудал байна, байгаль орчны шийдвэрт орон нутгийнхны дуу хоолой чухал

Зочин
Зочин

Хурал хийж дууссан нь амжилт биш ээ, хуралдаанаар ярьсан асуудлуудаа Монгол Улс өөрийн нутаг дээрээ хэрэгжүүлж чадвал л жинхэнэ үр дүн болно

Зочин
Зочин

Beltcheer bol manai malchid bolon hodoo nutgiin amidraltei shuud holbootoi asuudal uchraas Tal kheriin tuluvluguug zugeer neg barimt bichig bolgood orhij bolohgui

Зочин
Зочин

Дэлхийн улс орнууд 2030 он гэхэд нэг тэрбум гаруй га доройтсон газрыг сэргээх зорилт тавьсан байхад Монгол Улс өөрийн амласан ажлаа хэрэгжүүлэх тал дээр илүү хариуцлагатай байх ёстой

Зочин
Зочин

Монгол Улс 2030 он гэхэд газар нутгийнхаа 30 хувийг хамгаалалтад авах зорилт тавьсан бол одооноос бодит төлөвлөгөө, санхүүжилт, хяналтын тогтолцоогоо тодорхой болгох шаардлагатай

Зочин
Зочин

Hural deer ih mungunii toonuud yarigdaj baigaa ch irgediin amidral deer medregdeh uurclult garahgui bol ene buhen zugeer l tailan deer uldene shuu

Зочин
Зочин

COP17-оос хамгийн гол нь Монголын бэлчээр, ус, цөлжилтийн асуудалд урт хугацааны хамтын ажиллагаа татах боломж үлдсэн байна, одоо төр засаг үүнийг ажил хэрэг болгох хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button