Гадаад мэдээДЭЛХИЙ
Украины эхнийн хэлэлцээ гүн зогсонги байдалд орсон гэж Кремль мэдэгджээ
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков баасан гарагт /2026.08.28/ мэдэгдэл хийхдээ Украины энхийн хэлэлцээ гүн зогсонги байдалд орсон гэжээ. Тэр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Цэргийн тусгай ажиллагаагаа үргэлжлүүлж, манай цэргүүд фронт дээр урагшилж байгаа. Харин энхийн хэлэлцээрийн хувьд гүн зогсонги байдалд орсон” гэж хэлсэн байна.
Саяхан АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилсан нь олны анхаарлыг татаад байгаа. Зарим хэвлэлүүд эх сурвалж дурдан мэдээлэхдээ Рэтклифф Москвад очиж эрх баригчдад НАТО руу довтлохгүй байхыг анхааруулах зорилготой байсан гэсэн юм. Харин “New York Times” сонин мэдээлэхдээ Украинтай энхийн тохиролцоонд хүрэхийг уриалах зорилготой айлчилсан гэжээ.
Эх сурвалж: The Moscow Times












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.