Балба, Төвөдийн хил дээрх үерт 23 орны 261 хүн сураггүй болсон гэж Хятадын албаныхан тогтоожээ
Хятадын албаныхан өнөөдөр /2026.08.30/ мэдэгдэл хийхдээ Балба, Төвөдийн хил дээр болсон үерийн улмаас сураггүй болсон 261 гадаад иргэний иргэншлийг тогтоосон гэжээ. Тэд хэвлэлийн бага хурал хийхдээ гадаадын 23 орны иргэн сураггүй хэвээр байгаа гэсэн байна. Албаныхан мэдээлснээр Балбын 104, Энэтхэгийн 49, Латвийн 33, АНУ-ын 18, Их Британийн 15 иргэн сураггүй болжээ.
Балбын гамшгийн алба мэдээлснээр үерийн улмаас 675 хүн нас барж, 2,498 хүн сураггүй хэвээр байгаа аж. Одоогийн байдлаар албаныхан 7,514 хүн аварсан байна. Хятадын CCTV өнөөдөр мэдээлэхдээ мөсөн гол нурж, үерлэхэд хүргэсэн нь дэлхийн дулаарлын урт хугацааны нөлөө гэжээ. Мөсөн гол нурснаас үүссэн шаварлаг Гиронг хилийн боомт дээр зургаагаас долоон минутын дотор хүрсэн гэж Хятадын эрдэмтэд тооцоолсон байна. Улаан загалмай нийгэмлэг тооцоолсноор үерт 90 мянга гаруй хүн нэрвэгджээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.