Өмнөд Солонгос тасалбар шагласан хүнд үнийн дүнг 50 дахин нэмсэн торгууль ногдуулна
БНСУ-ын Соёлын яам тоглолт, тэмцээний тасалбарыг дамлаж зарах явдалтай тэмцэх арга хэмжээний хүрээнд тасалбарын үнийн дүнг 50 дахин нэмэгдүүлсэн торгууль ногдуулдаг болохоо мэдэгджээ. Мөн тасалбарыг шаглан зарж буй тохиолдлыг мэдээлсэн хүнд торгуулийн тал дүнг нь өгөх боломжтой гэдгийг тус яам мэдэгдсэн байна.
Өмнөд Солонгосын хууль тогтоогчид хоёрдугаар сард Олон нийтийн тоглолт, Үндэсний спортыг сурталчлах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Ингэхдээ тасалбарыг дамлан худалдах зорилгоор авах, үнийг нь хэт их хэмжээгээр нэмэгдүүлж зарахыг хориглосон байна. Шинэчилсэн хуулийн дагуу тасалбар борлуулагчид болон цахим платформууд хууль бус дам худалдааг сэргийлэх арга хэмжээ авах ёстой юм. Үүнд худалдан авагчийн хувийн мэдээллийг шалгах, мэдээллийг албаныханд тайлагнах систем нэвтрүүлэх гэх мэт зүйлс багтана. Мөн хууль бус гүйлгээтэй холбоо бүхий нийтлэлүүдийн үзэгдэх байдлыг платформууд хязгаарлах үүрэг хүлээх болжээ.
Эх сурвалж: Yonhap News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.