Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-аас бусад орон "Их 20"-ын уулзалт дээр худалдааны гажуудсан байдалд арга хэмжээ авахыг дэмжив

АНУ-д "Их 20" орны сангийн сайд нар уулзан хэлэлцэж байгаа. Тус уулзалтад ОХУ-ын Сангийн сайд Антон Силуановыг АНУ урьж оролцуулсанд барууны орнууд цочирдож буйгаа мэдэгдсэн юм. Тэгвэл уулзалтын төгсгөлд БНХАУ-аас бусад орны сангийн сайд нар зах зээлийг экспортоос хамааралтай болгож, бусад салбарын өсөлтийг сааруулдаг бодлого, гажуудлын эсрэг арга хэмжээ авахыг дэмжжээ.

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент хэвлэлийн бага хурлын үеэр “Зах зээлд суурилаагүй эдийн засгууд хямд экспорт эцэс төгсгөлгүй хийж буй нь тогтвортой биш гэж бид үзэж байна. 19 улс орон үүнийг шийдвэрлэх хүсэлтэй байгаа нь энэ асуудлын цар хүрээг харуулж байна гэж би бодож байна” хэмээсэн юм.

БНХАУ экспортоо асар их хэмжээгээр өсгөж буй нь дэлхийн бусад орнуудад эдийн засгийн дарамт өгөх болжээ. АНУ БНХАУ-ын бараанд өндөр гаалийн татвар оногдуулснаар Бээжин экспортоо бусад орон руу чиглүүлж эхэлсэн юм. Дотоодын эрэлт сул байгаа учир БНХАУ эдийн засгийн өсөлтөө экспортоор дамжуулж дэмжих болсон. Экспорт дундаа цахилгаан машин, хагас дамжуулагчийн худалдаагаа нэмж байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button