Гадаад мэдээДЭЛХИЙ

Нидерландын төв банк геополитикийн үймээний улмаас 86 тонн алтыг АНУ, Канадаас шилжүүлжээ

Нидерландын төв банк мэдэгдэл хийхдээ геополитикийн тогтворгүй байдал нэмэгдсэний улмаас АНУ, Канадаас алтны нөөцийнхөө 86 тонныг Лондон руу шилжүүлсэн гэжээ. Тус банк мэдэгдэхдээ Нью-Йорк, Оттоватай харьцуулахад Лондонд алтаа хадгалах нь арилжаа хийхэд илүү амар болгоно гэж мэдэгдсэн байна.

Нидерландын төв банкны ерөнхийлөгч Олаф Слейпен “Ийм алхам хийснээр алтны нөөцөө ашиглах чадамжаа сайжрууллаа. Алтыг ашиглах шаардлага хэзээ ч гарахгүй гэж үзэж байгаа ч уян хатан байдал, бэлэн байдлаа нэмэгдүүлэх шаардлагатай хэвээр байна” гэж хэлжээ.

Одоогийн байдлаар Нидерландын төв банк 612.4 тонн алтны нөөцтэй байгаа нь 83.7 тэрбум ам.долларын үнэ хүрнэ. Нүүлгэн шилжүүлэлт хийхээс өмнө Нидерландын төв банк алтны нөөцийнхөө 31.3 хувийг Нью-Йорк, 19.7 хувийг Оттавад хадгалдаг байжээ. Шилжүүлэлтийн дараа тус хоёр хот Нидерландын төв банкны алтны нөөцийн 18.5 хувийг л хадгалдаг болсон байна.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button