Тайгер Вүүдс таван жил жолоодох эрхээ хасуулах тохиролцоонд хүрч хоригдох ялаас мултарчээ
Тайгер Вүүдс гуравдугаар сард сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ жолоо барьсан хэргээр баривчлагдсан юм. Уг хэргийн шүүх хурал лхагва гарагт /2026.09.02/ болж тэрбээр таван жил жолоодох эрхээ хасуулах тохиролцоонд хүрч хоригдох ялаас мултарсан байна. Вүүдс эхэндээ гэм буруугүй гэх байр суурь илэрхийлж байсан ч лхагва гарагт бүх зүйл ангийг эсэргүүцэхгүй гэдгээ мэдэгдэж, тохиролцоонд хүрчээ.
Шүүгч Даррен Стил Вүүдсд хэлэхдээ “Хэрэв та ямар нэгэн шалтгаанаар жолоо барьсан бол шууд хоригдоно. Өөр ярих зүйл байхгүй” гэжээ. Жолоо барих эрхээ хасуулснаас гадна Вүүдс 1,500 ам.долларын торгууль төлнө. Түүнд шүүхийн шийдвэрийг давж заалдах 30 хоногийн хугацаа байгаа аж. Өмнө нь 2017 онд Вүүдс сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ жолоо барьсан хэрэгт буруутгагдаж, шүүхийн өмнө гэм буруугаа хүлээж байсан юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.