Гадаад мэдээДЭЛХИЙ

Иранд хуримд оролцож байхдаа АНУ-ын цохилтод өртөж амь үрэгдсэн хүмүүсийг оршууллаа

Иранд хуримд оролцож байхдаа АНУ-ын цохилтод өртөж амь үрэгдсэн хүмүүсийг пүрэв гарагт /2026.09.03/ оршуулжээ. Сирик мужийн Кухестак тосгоны гадна гадуушагч олон цуглаж амь үрэгдсэн хүмүүстэй салах ёс гүйцэтгэсэн байна. Ираны төрийн өмчит телевиз пүрэв гарагт мэдээлэхдээ цохилтын үеэр бэртсэн 22 настай эмэгтэй нас барж, амь үрэгдсэн хүний тоо тав хүрсэн гэжээ. Цохилтын улмаас 70 гаруй хүн бэртэн юм.

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д. Ванс сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Яг юу болсныг мэдэхийг хүсэж, санаа зовж байгаа учраас бид мөрдөн шалгалт эхлүүлсэн. Иран, АНУ нарын зэвсэгт хүчний томоохон ялгаа нь энэ. Манай зэвсэгт хүчин алдаа гаргавал түүнийгээ засахын тулд суралцдаг” гэсэн байна. АНУ-ын зэвсэгт хүчин мэдэгдэл хийхдээ, Ираны мэдээллийг сонссон гэхдээ хэзээ ч энгийн иргэдийг онилдоггүй гэжээ.

Мэргэжилтнүүд дүн шинжилгээ хийсний үр дүнд цохилтыг АНУ-аас шууд өгсөн байх магадлалтай гэж үзсэн юм.

Эх сурвалж: Japan Today

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button