Трампын хөрөгтэй нэг ам.долларын зоос хэдхэн цагийн дотор зарагдаж дуусжээ
АНУ-ын Зоосны газар лхагва гарагт /2026.09.02/ Ерөнхийлөгч Доналд Трампын хөрөгтэй нэг ам.долларын зоос худалдаанд гарсан юм. Тэгвэл тус зоос худалдаанд гарснаасаа хэдэн цагийн дараа зарагдаж дуусжээ. Зоосны нэг талд Трампын хөрөг зураг болон “IN GOD WE TRUST”, “LIBERTY” гэх бичгийг сийлсэн байна. Харин нөгөө талд нь АНУ тусгаар тогтнолоо зарласны 250 жилийн ойн баярын тэмдэг болон ерөнхийлөгчийн тамгыг сийлжээ.
Зоосны газар мэдээлснээр 25 ширхэг зоос 61 ам.доллароор худалдаалсан бол 100 ширхэг зоосыг 154.5 ам.доллароор зарсан байна. Зоос худалдаад гарснаас хэдэх цагийн дараа АНУ-ын Зоосны газар албан ёсны сайт дээрээ “Зоосыг захиалах боломжтой ч одоогоор нөөц дууссан байна. Нэмэлт нөөцийг бүрдүүлж байгаа” гэж 25 ширхэг зоосны багц дээр мэдэгдэл байршуулжээ. Харин 100 ширхэг зоосны багцыг дууссан гэж бичжээ.
АНУ тусгаар тогтнолоо зарласны 250 жилийн ойн баяраар гаргасан тус зоос нь алтан өнгөтэй ч зас, цайр, манган, никелийн хайлш гэж Зоосны газар мэдэгдсэн байна.
Эх сурвалж: CNN












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.