Гадаад мэдээДЭЛХИЙ

“Volkswagen” 2030 он гэхэд 100 мянган ажлын байр цомхотгоно

АНУ-ын гаалийн татвар болон БНХАУ-ын компаниудаас үзүүлж буй өрсөлдөөний улмаас “Volkswagen” 2030 он гэхэд 100 мянган ажлын байр цомхотгоно гэж мэдэгджээ. Тус компанийн удирдлагын алба болон үйлдвэрчний эвлэлүүд тохиролцоонд хүрч, зардал хэмнэхийн тулд 2030 он гэхэд нэмж 50 мянган ажлын байр цомхотгох болсон байна. Ингэснээр “Volkswagen” нийт ажлын байраа 100 мянгаар цөөлөх болжээ. Энэ нь тус компанийн нийт ажиллах хүчний 15 хувьтай тэнцэнэ.

Мөн “Audi”, “Bentley” гэдэг “Volkswagen” группийн гаргадаг автомашины брэндүүд үйлдвэрлэлээ хоёр дахин бууруулах болжээ. Үйлдвэрлэлээ бууруулахаас гадна тус компани ирэх найман жилийн хугацаанд Герман дахь дөрвөн үйлдвэрээ хаах шийдвэр гаргасан байна. Өнгөрсөн сард “Volkswagen”-ийн гүйцэтгэх захирал Оливер Блюм Германы Вольсбург дахь компанийн төвөөрөө зочилжээ. Тухайн үед Оливер цомхотгох ажлын байрны тоог 100 мянга болгон нэмэгдүүлнэ гэх яриа явж байсан тул ажилчид түүнийг ирэхэд эсэргүүцлээ илэрхийлсэн байна. “Volkswagen” компани нийтдээ 650 мянга гаруй ажилтантай юм.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button