Трамп Украинд үзүүлсэн бүх тусламжийг буцааж төлөхийг Европоос асууна гэж хэлжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп пүрэв гарагт /2026.09.03/ хэлэхдээ, Ерөнхийлөгч Жо Байдены захиргааны үед Украинд үзүүлсэн бүх тусламжийг буцааж төлөхийг Европоос асууна гэсэн байна. Трамп Украинд үзүүлж буй дэмжлэгийн ихэнхийг Европ үүрэх ёстой гэж хэлсээр ирсэн. Тэгвэл тэр өөрийн сошиал хуудас дээрээ “Украин болон НАТО-д олон зуун тэрбум ам.долларын тусламжийг үнэ төлбөргүй олгосон. Хэрэв бид Европоос зүгээр асуусан л бол тэд төлбөрийг нь төлөх байлаа. Одоо хоцорсон ч гэсэн бид төлбөрөө төлөхийг асуух болно” гэж бичжээ.
Трамп тэрхүү нийтлэл дээрээ Ираны эсрэг дайн хийсний улмаас АНУ-ын зэвсгийн нөөц бага түвшинд хүрсэн гэх нийтлэлүүдийг няцаасан байна. Тэр “Дунд болон дээд зэрэглэлийн пуужин, сум бараг хязгааргүй олон байгаа. Зэвсгийн үйлдвэрлэл урьд өмнө нь үзэгдэж байгаагүй түвшинд хүрсэн” гэж бичжээ. Мөн Вашингтон түр хугацаанд гаднын орнуудад зэвсэг худалдахаа зогсоож, болзошгүй нөхцөл байдлуудад бэлтгэн зэвсгийн нөөцөө бүрдүүлж байгаа гэж тэр нэмж бичсэн байна.
Эх сурвалж: Euro News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЕХ тарждээ