ОХУ-ын тамирчид Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос тавьсан хоригийг цуцлуулах хүсэлтэй байна
ОХУ-ын тамирчид Дэлхийн атлетикийн холбооноос тавьсан хоригийг цуцлуулах тал дээр тусламж үзүүлэхийг олон улсын спортын болон хүний эрхийн байгууллагуудаас хүсжээ. Украины дайн эхэлснээс хойш буюу дөрвөн жил гаруйн хугацаанд тамирчдыг тэмцээнд оролцохоос хориглосон нь нэгэн үеийн тамирчдын карьераа хөгжүүлэх боломжийг хаасан гэж тэд мэдэгдсэн байна.
Тодруулбал тамирчид Олон улсын олимпын хорооны Тамирчдын комисс, Хүний эрхийн зөвлөх хороо, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарт хаяглан нээлттэй захидал бичжээ. Тэрхүү захидалдаа тамирчид “Бидний хувьд энэ хориг нь зүгээр нэг хууль эрх зүй, улс төрийн асуудал биш. Атлетик бол бидний амьдрал. Аливаа хүний амьдралд дөрвөн жил гэдэг бол урт хугацаа. Харин тамирчин хүний хувьд хамгийн чухал жилүүд нь байж болох юм” гэсэн байна. Долоодугаар сарын 3-нд Дэлхийн атлетикийн холбоо ОХУ болон Беларусийн тамирчдад тавьсан хоригоо хэвээр үлдээх шийдвэр гаргасан юм. Үүний дараа буюу долоодугаар сарын 9-нд энэхүү шийдвэрийг түдгэлзүүлэх зорилгоор Спортын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Эх сурвалж: The Moscow Times












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.