Мачида хотоос дэлхийд танигдсан түүх ба Монгол дахь рамений соёл

Япон “үндэсний хоол" гэгддэг рамений соёлыг дэлхий дахинд сурталчлан таниулж буй хамгийн том брэндүүдийн нэг бол “Machida Shoten” (町田商店) юм. Уг брэндийн түүх 2008 оны нэгдүгээр сард Япон улсын Токио мужийн Мачида хотод байгуулагдсан жижиг рамений мухлагаас эхтэй. Өдгөө Япондоо төдийгүй АНУ, Сингапур, Тайвань, Тайланд, Итали, Вьетнам, Монгол зэрэг олон оронд 800 гаруй салбар болон хамтрагч сүлжээтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг Японы алдартай рамены сүлжээ болж чаджээ. Machida Shoten нь "Ёкохама Иэкей" (Yokohama Iekei / E.A.K) төрлийн раменийг мастер түвшинд бэлтгэдгээрээ алдартай. Түүнчлэн зөвхөн амтаар зогсохгүй эерэг, эрч хүчтэй харилцаа, инээмсэглэл дүүрэн үйлчилгээний уур амьсгалыг хэрэглэгчдэдээ бэлэглэдгээрээ ялгардаг.

Шөл (Broth): Гахайн болон тахианы ясыг 18 цагийн турш зөөлөн гал дээр чанаж гаргаж авсан өтгөн “Тонкоцү” шөлийг тусгай жорын шар буурцгийн соус (Тонкоцү-Шою)-той хослуулдаг.
Го noodle (Noodles): Дээд сортын 3 төрлийн улаан буудай (түүний дотор Австралийн премиум буудай)-г тусгай харьцаагаар хольж хийсэн дунд зэргийн зузаантай, зажлууртай, шулуун го noodles-тэй.
Суурь амтлагч болон Топпинг: Брэндийн үүсгэн байгуулагчийн чанд хадгалдаг нууц соус (Tare), чанасан бууцай (Spinach), тусгайлан амталж шарсан Чашү гахайн мах, далайн байцаа (Nori) нь Иэкей рамений “таних тэмдэг”.

Монгол дахь анхны салбараа Galleria Ulaanbaatar төвд нээж байсан бол 2026 онд "Machida Shoten Fountain Ulaanbaatar" салбараар үйл ажиллагагааа тэллээ. Ийнхүү хоёр салбараараа Токио болон Ёкохамагийн язгуур рамений амт, тогооч нарын ур чадвар, найрсаг үйлчилгээний соёлыг Улаанбаатар хотын иргэдэд хүргэсээр байна.

Монгол
дахь салбаруудын байршил:
Салбар 1: Засгийн газрын ордны зүүн талд, Галлериа УБ төвийн 2 давхарт.
Салбар 2: Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, Улсын Их
Дэлгүүрийн урд.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.