Г.Занданшатар: С.Амарсайхан намайг ор үндэсгүй гүтгэлээ, хамтдаа шалгуулъя
Узбекстан улсын Самарканд хотноо үргэлжилж буй Дэлхийн шатрын пара олимпиад болон Дэлхийн шатрын олимпиадад Монгол Улсын шигшээ баг амжилттай оролцож байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар Самарканд хотоос мэдэгдэл гаргаж, Хууль зүйн сайд С.Амарсайханы хийсэн мэдээлэлд тайлбар өглөө.
"Алдагдсан ордыг улсад буцаан авах чиглэл өгснийг хувьдаа завших санаархал гэж харагдуулж байна"
Хууль зүйн сайд С.Амарсайхан түүнийг нүүрс болон боржин чулууны ордыг хууль бусаар хувьдаа завшихыг санаархсан мэтээр мэдэгдсэнд Г.Занданшатар дараах тайлбарыг өгөв.
Үнэн хэрэгтээ тэрээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2026 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцохдоо:
- Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Нүүрстэйн амны нүүрсний уурхай,
- Төв аймгийн Лүн сумын нутаг дахь Авдар уулын боржин чулуу боловсруулах улсын үйлдвэрийн үйл ажиллагааг хувьдаа авах сэдлээр зогсоосон байж болзошгүй гэж үзэн, тэдгээрийг сэргээх боломжийг судлах үүрэг өгч байжээ.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяанд аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах чиглэлийг холбогдох байгууллагуудад өгсөн байна. Тухайн үеийн мэдээлэл Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд (mongolia.gov.mn/news/view/27454) одоо ч нээлттэй байгааг дурдлаа. Тэрээр ашиглагдахгүй алдагдсан ордыг буцаан авч, улсын өмчит үйлдвэр байгуулах боломжийг судлах үүрэг өгснийг "хувьдаа завших гэсэн үйлдэл" хэмээн мушгиж байгаад харамсаж байгаагаа илэрхийлэв.
"Чөлөөлөгдсөний дараа хийгдсэн томилгоог надад хамаатууллаа"
С.Амарсайхан одоогийн албан тушаалдаа томилогдох үедээ Г.Занданшатарыг Оюутболд гэх хүнийг Экологийн цагдаагийн газрын даргаар томилсон мэтээр ярьсанд дараах баримтыг сөрөн тавилаа.
- 3 дугаар сарын 27: Г.Занданшатар Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн.
- 4 дүгээр сарын 5: Оюутболд Экологийн цагдаагийн газрын даргаар томилогдсон.
Өөрөөр хэлбэл, Оюутболдыг томилогдох үед Г.Занданшатар хэдийнэ төрийн албанаас чөлөөлөгдөж, энгийн иргэн болсон байжээ. Тэрээр "Надад алт битгий хэл хайрга ч ухаж явсан түүх байхгүй. Ийм тодорхой баримтыг үл хэрэгсэн онц ноцтой гэмт хэрэгт гүтгэж байгаа Хууль зүйн сайд ТА ярьсан зүйлээ хуулийн байгууллага дээр очиж баримтаар нотол. Хамтдаа шалгуулъя. Иргэн миний адил бүрэн эрхээсээ түдгэлзэн шалгуулахыг шаардаж байна" хэмээв.
"Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгож байсан"
Мөн тэрээр өөрийн тэргүүлж байсан Засгийн газар 2025 оны есдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүлж, хар тамхитай дайн зарлах үүрэг өгч байсныг санууллаа (Мэдээллийн холбоос: mongolia.gov.mn/news/view/27323).
Хууль сахиулах салбарыг улс төр, хувийн тооцооны хэрэгсэл болгон ашиглаж, салбарынхаа олон мянган алба хаагчдын итгэл зүтгэлийг үгүйсгэж байгааг увайгүй үйлдэл гэж шүүмжлэв.
Төгсгөлд нь: "Нүүрсчдийн бүлэглэлтэй хийх тэмцлийг эрчимжүүлнэ"
С.Амарсайханыг Хотын дарга болох үеэс нь дэмжиж, улмаар Шадар сайдаар томилон хамтран ажиллаж байсан ч тэрээр Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж, танхимынхаа эсрэг байр суурь баримталсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлж байсныг Г.Занданшатар дурдлаа. Өнөөдрийн гүтгэлэг нь үүнд өс хонзон санасан, арга мухардсан хүний үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зандан чи бол Амарсайханы хаана ч хүрэхгүй өөрийн толгойгүй , хүний гар хөл юм уу даа..........биеэ сайн эмчлүүл ээ
Тэгээл шалгуулна гэж шаах юмаа эд нарын хүмүүс нь эд нарыг шалгах уу бас тэр шалгадаг гарууд нь өөрсдөө ийм тийм хэрэгт шаацан бүтэхгүй ээ пяздаанууд