НИЙГЭМ

"Охин маань хорт хавдрыг ялан дийлж, хонхоо цохих баярт мөч ойртож байсан ч тэгээс эхлэхээр боллоо"

“Бяцхан Л.Анхилан охины маргаашийг хамтдаа бүтээе” хандивын хүрээнд 77 сая төгрөг цуглараад байна. Турк улсын Истанбул хотод эмчилгээ хийлгэж байгаа Л.Анхилан охин чөмөг шилжүүлэн суулгуулсан ч амжилтгүй болж цусны хорт хавдар нь дахин сэдэрсэн юм.

Тэдэнд өмнөх эмчилгээний үлдэгдэл өр болон одоо үргэлжилж буй шинэ эмчилгээний төлбөр гэсэн санхүүгийн хүндхэн асуудал тулгарлаа. Эмч нарын хэлснээр цаашдын эмчилгээ, хагалгаанд 400 гаруй сая төгрөг шаардлагатай байна. Гэр бүлийн зүгээс хандивын аянд минь нэгдэж, охинд минь амьдрал бэлэглэх үйлсэд сэтгэл зүрх, ерөөл дэмээ хайрлан дэмжиж буй та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлаж, талархснаа илэрхийллээ.

Түүний аав А.Лхамгарав манай редакцад хандсан юм. Тэрбээр, охин маань хорт хавдрыг ялан дийлж, бидний хамгийн их мөрөөдсөн “хонхоо цохих” баярт мөч ойртож байсан ч бүх зүйл дахин “тэг”-ээс эхлэхээр болсон. Том охин Л.Анхилхн маань одоо гурван настай.

Цусны хорт хавдраар оношлогдож, дүү нь есөн сартай байхдаа эгчдээ 100 хувь тохирох үүдэл эсийн донор болсон тул чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон юм. Хүнд хэцүү эмчилгээний үеийг туулж, охин маань хорт хавдрыг ялан дийлж, бидний хамгийн их мөрөөдсөн “хонхоо цохих” баярт мөчдөө хүрэхэд ойртож байсан ч өвчин дахин сэдэрсэн. Ингээд дахин хими эмчилгээ хийлгэх, чөмөг шилжүүлэн суулгах зэрэг хүнд эмчилгээний үеийг туулж, бүх зүйл “тэг”-ээс эхлэхээр боллоо.

Бяцхан үр минь амьдралынхаа тал шахуу хувийг эмнэлгийн ор, эм тариа, эмчилгээний дунд өнгөрүүлж байна

Одоогоор эхнэр маань охиноо дагуулан Туркийн Истанбул хотод эмчилгээ хийлгэж байгаа. Бидэнд өмнөх эмчилгээний үлдэгдэл өр болон одоо үргэлжилж буй шинэ эмчилгээний төлбөр гэсэн санхүүгийн хүндхэн асуудал тулгарлаа. Эмч нарын хэлснээр цаашдын эмчилгээ, хагалгаанд монгол төгрөгөөр 400 сая орчим төгрөг шаардлагатай байна. Бидний хувьд энэ нь маш өндөр зардал хэдий ч охиныхоо эмчилгээг үргэлжлүүлэхийн төлөө бүхнийг хийхээс өөр аргагүй. Бяцхан охин маань өвчнийг дахин даван туулж, эрүүл саруул болж, бидний удаан хүлээсэн “хонхоо цохих” тэр мөчдөө хүрээсэй гэсэн ганцхан хүсэл бидэнд байна" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Handiwt negdseen zaawal edgeerei

Холбоотой мэдээ

Back to top button