Гадаад мэдээДЭЛХИЙ

Энэ долоо хоногт дэлхийн удирдагчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейд чуулж хэлэлцэнэ

Дэлхийн удирдагчид энэ долоо хоногт Нью-Йорк хотод цуглаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоно. Ойрх Дорнод, Украины гэх мэт улам хурцдаж буй дайнууд болон болон хиймэл оюун ухааны үзүүлж буй эрсдэл энэ удаагийн чуулганы гол сэдэв байх төлөвтэй байна.

Энэ удаагийн чуулган олон улсын харилцаанд хүндхэн нөхцөл байдал үүссэн үед явагдах юм. Учир нь Дэлхийн II дайны дараа бий болсон дэлхийн дэг журамд ирэх дарамт нэмэгдэж, НҮБ-ын олон улсын тавцан дахь байр суурь болон ач холбогдол ганхсан хүндрэлтэй үед чуулган болох гэж байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп НҮБ-ыг шүүмжилж, олгодог санхүүжилтээ их хэмжээгээр танаж, НҮБ-ын олон байгууллагаас гарсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа юм.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өмнөх хэдэн жилийн адил энэ удаагийн ассамблейд оролцохгүй. Тэрбээр 2021 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейд цахимаар үг хэлснээс хойш Ерөнхий Ассамблейн чуулганд биечлэн оролцоогүй билээ. Харин тэрбээр пүрэв гарагт /2026.09.24/ Вашингтонд Трамптай ганцаарчилсан уулзалт хийхээр төлөвлөжээ. Дэлхийн хоёр дахь хамгийн том эдийн засагтай орны удирдагч Ерөнхий Ассамблейд биечлэн ирэхгүй байгаа нь олон улсын тавцанд НҮБ ямар ач холбогдолтой вэ гэх мэтгэлцээнийг хурцатгаж хүргэж байна.

Зургийн эх сурвалж: MS Now

Мөн энэ удаагийн ассамблейгаар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хэн залгаж авах нь анхаарал татна. Антонио Гутерришийн бүрэн эрхийн хугацаа 2026 оны сүүлээр дуусна. Гэвч тус албан тушаалын төлөөх өрсөлдөөнд тодорхой тэргүүлэгч алга байгаа юм.

“International Crisis Group”-ийн НҮБ-ын асуудал хариуцсан шинжээч Ричард Гоуэн “Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхлээд жил гаруйн хугацаа өнгөрөөд байна. Хүмүүс НҮБ-ын нөхцөл байдлыг чөлөөт уналтад орсон гэж ярихаа больсон. Гэхдээ хэрхэн өндөрлөх нь тодорхойгүй хямралд гацсан гэж хэлж болно” хэмээсэн байна. Тэрбээр нэмж хэлэхдээ “Өнгөрсөн жил НҮБ яаралтай тусламжийн тасагт байгаа мэт нөхцөлд байсан бол одоо тийм биш. Гэхдээ ойрын хугацаанд хямралаас гарах боломжгүй мэт харагдаж байна” гэжээ.

Ойрх Дорнодын мөргөлдөөн хэлэлцүүлгийн гол сэдвүүдийн нэг байх болно

Ойрх Дорнодын нөхцөл байдал мөн хэлэлцүүлгийн гол сэдвүүдийн нэг байна. АНУ, Израил нар хамтран Иранд цохилт өгч эхлүүлсэн дайн улмаас дэлхий даяар инфляц нэмэгдэж, бүс нутгийн тогтворгүй байдал дордсоор байгаа юм. Мөн Йемен дэх  хуситууд Улаан тэнгисийн Баб-эль-Мандебын хоолойн тээвэрт заналхийлж, газрын тосны үнэ цаашид нэмэгдэх эрсдэлтэй байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш “Энэ асуудлыг цэргийн хүчээр шийдэхэд маш хэцүү” гэж хэлжээ.

Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан лхагва гарагт /2026.09.23/ Ерөнхий ассамблейн чуулганы өмнө үг хэлэхээр төлөвлөж байгаа Харин Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху пүрэв гарагт үг хэлнэ. Түүнийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх хэргээр Олон улсын эрүүгийн шүүх эрэн сурвалжилж байгаа юм.

Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас хоёр дахь жилдээ Ерөнхий ассамблейн чуулганд биечлэн оролцохгүй болсон. Учир нь Израилын хамгийн ойрын холбоотон болох АНУ түүнд виз олгохоос татгалзсан юм. Харин Ерөнхий ассамблей түүнийг пүрэв гарагт /2026.09.24/ цахимаар үг хэлэхийг зөвшөөрсөн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

NUB gej odoo dunguj hooson yariail hiidog apparat bolson bna shd

Зочин
Зочин

Trump NUB-iig shuumjilsen ni unen sht, yamar ch ashig tusgui zardal ihdeed bgaa ym

Зочин
Зочин

Shi Jinping iim chuulgan ruu yavaad yaadiin, Washingtond ochij shuud tohirolzood bga ni zov

Зочин
Зочин

Abbas-d viz ugohgui bgaa ni ANU-iin ezen shig aashilj bgaag haruulj bna da

Зочин
Зочин

Netanyahu gej tsagagui dain usgusun huniiig OULSh hohirsn huneer ergen survaljildag chin unenshd

Зочин
Зочин

NUB dain tsoxiltoos hamgaalj chadahgui bhad tegeed tiim olon ulsyn baiguullaga gej baij yadin

Зочин
Зочин

Iran Israel 2-oos bolj benzin tosnii une tengerteh ne dee daxiad

Зочин
Зочин

2026 on garatshig bhad dain baildaanaas ooroos ym yarihaaa bolichihjee дэлхий

Зочин
Зочин

Delhiin ded juram bur moso tsohioltoid orj uurchlogdoj bna d

Зочин
Зочин

Trump ireed bux sanguujaaltiig ni tsutslah bailgui d, ingej ugii ym shig mungu vrehee bolio

Зочин
Зочин

NUB dunguj yaridag gar l bolsnoos bish bodiit arga hemjee avah chadvargui bolsor udaj bga

Зочин
Зочин

Oirx Dornoiin dainii balgaar baingiin zardal nemegdij irged xohirsoor

Зочин
Зочин

Tsas tsas geed l bdg hihimel oi uhaan aimaar garch ireed bga hedii ch dainaa ch zogsooj chadagui

Зочин
Зочин

Amerik dandaa Israeld tal zassoor baigaad delxiig buxeld ni samarlaa

Зочин
Зочин

Трампын зөв өө, НҮБ-д шал дэмий мөнгө өгч байхаар санхүүжилтээ танасан нь дээр

Зочин
Зочин

Гутерриш гэж арчаагүй ерөнхий нарийн бичгийн даргаас болж НҮБ-ын нэр хүнд шалдаа буулаа

Зочин
Зочин

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тогтсон дэг журам бүрэн нуран унаж байна даа

Back to top button