СПОРТ

Н.Цэдэнбал: Г.Дашнямын амласан нэг өрөө байр нь гуравдагч этгээдийн орон сууц болж таарсан

Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч, “Улаанбаатар сити” клубийн ахлагч Н.Цэдэнбал Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч” Жи Мобайл” компанийн захирал Г.Дашнямд бухимдаж яваагаа цахим хуудсаараа дамжуулж илэрхийлжээ.

Тэрбээр “Монголын Улсын Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн ахлагч, Улаанбаатар сити клубын ахлагч Н.Цэдэнбал миний бие дараах мэдээллийг хөлбөмбөг сонирхогчид, тоглогчид, хөлбөмбөгийн клубууд болон Хөлбөмбөгийн холбоонд хүргэж байна. Миний бие 2017 оны 10 сараас Улаанбаатар сити клуб, эзэн Г.Дашнямтай 5 жилийн хугацаатай гэрээ байгуулж, цалиндаа 1 өрөө байр болон бусад урамшуулал авахаар гэрээ байгуулсан.

Гэвч надад өгсөн байрны өмчлөгч нь гуравдагч этгээдын байр болж таарлаа. Миний бие гэрээний ямарч зүйл заалт зөрчөөгүй байхад, үндэслэлгүйгээр ажлаас хална гэрээг чинь цуцлана байраа өгөөд яв, гэх мэтээр дарамталж байна. Миний бие цалин, хөлстэй холбоотой үүсээд буй асуудлыг шийдвэрлэх хүртэл Улаанбаатар сити клубын төлөө тоглохгүй, бэлтгэлд оролцохгүй гэдгээ өмнө нь мэдэгдсэн боловч уг асуудлыг шийдвэрлэх талаар огт арга хэмжээ авахгүй, орон сууцыг чөлөөлөхийг шаардсан хэвээр байна.

Клубын эзэн Г.Дашнямын уг үйлдэл, хэлж буй үг хэллэгээс нь харвал анхнаасаа намайг ямар ч хөлс, цалингүй тоглуулж, сансандаа хүрч Лигийн аварга авхуулсаны дараа ийнхүү жудаггүй зан гаргаж, дарамталж байгаа нь гэрээ цаашид намайг тоглуулах бодолгүй байгааг харуулж байна. Энэ үүсээд байгаа нөхцөл байдлыг цаашид зохих байгууллагад нь хандаж шийдвэрлүүлэх болно.
Иймээс Би Монгол Улсын Үндэсний шигшээ багийн ахлагчийн хувьд, Монголын хөлбөмбөгийн хөгжилд саад болж буй энэ мэт шударга бус үйлдэлтэй хэзээ ч эвлэрэхгүй гэдгээ үүгээр илэрхийлж, цаашид “Улаанбаатар сити” клуб болон бусад клубүүдтэй тоглогчийн гэрээ байгуулах гэж буй тоглогч, дүү нартаа дараах зүйлсийг анхааруулах хэрэгтэй байна.
Үүнд
1. Худал амлалтад итгэж, хайран цаг хугацаа, хүч хөдөлмөрөө алдахгүй байхад анхаар!
2. Гэрээнд өөрсдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалсан заалт байгаа эсэхийг сайтар судла!
3. Клубээс санал болгосон гэрээнүүд нь хэт клубын эрх ашигт нийцсэн, хуурамч амлалт бүхий нөхцөл тусгагдсан байх магадлалтай тул мэргэжлийн хуульчдаас тусламж авч, хуульчтай хамт гэрээгээ байгуулах!
Мөн Монголын Хөлбөмбөгийн Холбооноос ийм зохисгүй үйлдэл гаргаж буй клубуудэд арга хэмжээ тооцож, тоглогчдын эрх ашгийг хамгаалах талаар бодитой арга хэмжээ авах хэрэгтэй байна. Сүүлийн үед клубуудын гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой маргаан их гарах болсонд анхаарал хандуулах цаг нь болсон.
Монгол улсын шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал” гэжээ.

https://www.facebook.com/photo.php?fbid=2692016274185729&set=pcb.2692016384185718&type=3&theater
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч
2 сар 7, 2020 09:02

Юун гэнэн юм. Байр ам�##�саг бол ордер авч байж гэрээнд гарын үсэг зурна шт. Гарын үсэг зурсаны дараа ордер авна гэж үлгэрт хэн ч итгэхгүй. ЯАГААД ӨӨРӨӨ ИТГЭЧИХВЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button