Байнгын хороодоор дөнгөж хэлэлцэгдэж эхэлсэн Төсвийн тодотгол аврал уу, хөнөөл үү

Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тодотголын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг өчигдөр (2026.09.23) орой УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор “машиндаад” ёсыг гүйцээв. Дарга нь ХЗДХ-ийн сайд болоод дэвшсэн тус байнгын хороог Д.Цогтбаатар ахалж, дөрвөн асуудал хэлэлцсэний нэг нь төсвийн тодотгол байлаа. Өнөөдөр 09.00 цагт эхлэх Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороогоор төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийх товтой. Араас нь Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх тов ч гараад байна.
Намрын чуулган эхлэхээс өмнө баталж, ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр, цалинг нэмэхээр Засгийн газар тооцож байсан ч өнөөдрийг хүртэл УИХ-ын босгоор ч давж эцэслэн батлаагүй байгаа 2026 оны төсвийн тодотголыг ар араасаа байнгын хороодоор туушиндаад, амжвал ирэх долоо хоногоос чуулганд оруулах янзтай.
Сөрөх хүчин АН-ын зүгээр энэ оны төсвийн тодотгол болоод ирэх оны төсвийн төслийг “Засгийн газар зардлаа хооронд нь хольж солиод, цалин, тэтгэвэр нэмэх замаар иргэдийн орлогыг дэмжинэ гэж байгаа боловч үнэндээ инфляцыг 20-30 хувьд хүргэж, өргөн хэрэглээний барааны үнийг улам өдөөх, иргэдийн бодит орлогыг хулгайлах зальжин үйлдэл” хэмээн чуулганаас завсарлага ч авч, Үндсэн хуулийн цэцэд хандана ч гэж мэдэгдсэний зэрэгцээ энэ асуудлаар Ерөнхий сайд Н.Учралаас асуулт асууж мэтгэлцэхээ ч зарлав.
Дөнгөж байнгын хороод дээр л хэлэлцэгдэж байгаа төсвийн тодотголыг зөвхөн сөрөг хүчин эсэргүүцэх биш, МАН-ын бүлгийн гишүүд ч тал талаас нь байр сууриа илэрхийлж буй. “Тодотгол батлагдвал 769 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэвэр 300 мянган төгрөгөөр нэмэгдэхээс гадна төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэх боломж бүрдэнэ. Би өөрийнхөө барьсан төсөвтөө итгэлтэй байгаа” гэж Засгийн газрын тэргүүн давтсаар.
Гэвч эдийн засагчид төсвийн орлого тасарсан энэ үед зарлага нэмэгдүүлэх нь инфляц болон өрийн дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж үзэж байгаа бол улстөрчдийн байр суурь хоорондоо зөрсөөр. Тухайлбал, Х.Баасанжаргал гишүүн “Бид төсвийн тодотголыг энэ чигээр нь батлах юм бол ирэх оны төсвийг тэр өндөр тэлэлттэйгээр батлахаас өөр аргагүй байдалд орно. Зарим гишүүн тодотголыг дэмжээд, төсөв дээр танаж болно гэж бодоод байх шиг байна. Цалин нэмж байгаа нь талархууштай боловч эдийн засгийн макро түвшиндээ ямар том нөлөө үзүүлэх вэ гэдгээ дутуу тооцоолсон төсөл. Бидэнд мөнгө байхгүй байхад цалин нэмнэ гэж яагаад худлаа яриад байгаа юм. Жилийн өмнөх Г.Занданшатарын Засгийн газрын амлалтад бүгдээрээ хулхидуулснаа одоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” хэмээн байр сууриа чуулганы индрээс илэрхийлсэн.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс хийсэн тооцоогоор цаашид инфляц 1.7 гэсэн хувиар өсөхөөр байгааг тус зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар тодотгоод буй. Энэ нь дээрх тодотгол яг хэвээрээ батлагдаж, 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш нэмэгдсэн нийт цалинг тооцоход хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг харуулсан тооцоолол юм. Хэдийнээ 12.5 хувьтай болж эрчимжсэн байгаа инфляц дээр энэ нэмэгдэл орж ирэхээр ямар хэмжээний нөлөө үзүүлэх вэ гэдэг асуудлыг судлаач, эдийн засагчид тал талаас нь өөр өөрсдийн өнцгөөр тайлбарлаж байна.
Дотоодын нийт бүтээгдэхүүн, эдийн засгийн өсөлтөд эхний ээлжид айхтар сөргөөр нөлөөлөхгүй ч урт хугацаандаа төрийн секторын цалин өндөр болчихоор хувийн хэвшлийнхэн дээр цалингаа өсгөхөөс өөр аргагүй дарамт шахалт ирэхийг тэд анхааруулж буй. Цалингаа нэмчихээр тэр өсөлтийг үнэдээ шингээх, эсвэл үйл ажиллагааны зардал нь өссөн учраас өмнөхөөсөө үйл ажиллагаа нь хумигдах шаардлагатай болсноор буцаад эдийн засгаа агшаах эрсдэлтэй гэж үздэг. Энэ эффект магадгүй ирэх оны эхнээс илүү тодорхой гарч ирэхийг Н.Ууганбаатар судлаач манай сайтад саяхан өгсөн ярилцлагадаа ч онцолсон.
Тэгэхээр Ерөнхий сайдын хэлсэн “Би өөртөө итгэлтэй байгаа. Би өөрийнхөө барьсан төсөвтөө итгэлтэй байгаа. Би тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлнэ гэдэгтээ ч итгэлтэй байгаа. Би эдийн засгийг эрүүлжүүлнэ, хоёр тулгууртай болгоно гэдэгтээ ч итгэлтэй байгаа” гэдэг үг хэр бодитойг иргэд, аж ахуйн нэгжүүд дээр “туршиж” нотлохоос өмнө хууль тогтоогчид илүү сайн хянаж, нягталж үзмээр л.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цалин тэтгэвэр нэмнэ гээд барааны үнээ дагаад өсгөх юм бол энэ тодотголоор яадаг юм бэ
Togtvortoi gants ym bxiin ezen alga barani une l nemegdene tsalin nemegdehleer
Н.Учрал сайд өөрөө л итгэлтэй байвал ард иргэдийн амьдрал хамаагүй юм байна л даа
Tosov mashindaad batladag arga bariil odoo boltol xevrooroo bdg shuu
20-30 huviin inflats ghed bur aimshigtai sonsogdoj bna shde irged yaj amidrah yum
Ирэх оны сонгуулийн шоугаа одооноос эхлүүлээд төсвөөрөө тоглож эхэллээ
G.Zandanshatariin zasgiin gazar ch xulxidsan odoo N.Uchral ch yag adilhan mashindaj bna
Priveit sector bur dampuurch duusah ym bna l daa toroin tsalin iim bhd
Мөнгө байхгүй байж цалин нэмнэ гэж худлаа ярихаа болиоч ээ Х.Баасанжаргал гишүүний зөв
Tosviin orlogo tasarchixaad bgal aytai yundaa zarlagaa nemeed bga ym boldoo
Цалин хэдэн төгрөгөөр нэмээд дэлгүүрийн үнэ 2 дахин өсвөл ямар ч ашиггүй шүү дээ
Nyamriin chuulgan ehleegui bhad yarsan ym be oyunii tsalin nemeh neridleer
MKK-iin tsalin nemegdehleer xuvii xevshlinxen yaj tsalin tavis xun avax ym
Иргэдийн орлогыг дэмжих биш бодит орлогыг нь хулгайлж байгаа зальжин арга
Inflats 12.5 huvitai bga mash hunderch bna shde odoo bur iluu nemэгдэнэ