НИЙГЭМНийгэм мэдээ

ГХЯ: Хятадын миссийг Монгол Улсыг төлөөлөх эрхийг түдгэлзүүлэх чиглэлээр ажиллаж байна

Тайланд улсад болж буй "Miss Grand International 2026" тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн 24 настай, Хятад улсын Amber Yuhan гэх эмэгтэй оролцож буй нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад буй.

Тэгвэл бид энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Хятад улсын иргэн Монгол Улсыг төлөөлөн олон улсын тэмцээнд оролцож буй асуудалтай холбоотойгоор Соёлын яам манайд хүсэлт тавьсан. Үүний дагуу Бангкок дахь Элчин сайдын яам тэмцээнийг зохион байгуулагч талтай холбогдож, тухайн оролцогч ямар үндэслэлээр Монгол Улсыг төлөөлж буйг тодруулж байна. Мөн Монгол Улсыг төлөөлөх эрхийг түдгэлзүүлэх чиглэлээр ажиллана" гэлээ.

Ташрамд дурдахад, "Miss Grand International 2026" тэмцээний үндэсний шалгаруулалт Монгол Улсад зохиогддоггүй аж. Улмаар Монголыг төлөөлөх эрхийг гадаадын загварын агентлаг эзэмшдэг учир өөрийн харьяаны гадаад моделиудыг Монголын нэр дээр шууд томилон оролцуулсан юм байна.

Энэ талаар мисс, модель Х.Бадамгэрэл Соёлын сайдтай уулзахаар болсон. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Монгол Улсын төр, холбогдох яамд олон улсын гоо бүсгүйн томоохон тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцож буй монгол бүсгүйчүүд, мэргэжлийн багуудын үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл хангалттай хэмжээнд анхаарч, дэмжиж, эрх ашгийг нь хамгаалж ирээгүйг хэлэх ёстой. Монгол Улсын нэр, төрийн далбаа, үндэсний соёл, тусгаар улсын төлөөллийн эрхийг олон улсын тэмцээнд хэрхэн ашиглах талаар төрийн нэгдсэн бодлого, бүртгэл, хяналт, хариуцлагын тодорхой тогтолцоо дутагдалтай байна" хэмээн мэдэгдээд буй юм.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүмүүсийг тусгай албанд элсүүлнэ гэж хэдхэн халтар цаасаар хошгоруулж бузар зорилгдол ашиглахаа боль

Холбоотой мэдээ

Back to top button