БаримтУЛС ТӨР

Тооцоолол: Н.Учралын Япон руу авч авсан 120 хүний тийз, буудлын зардал ₮484 сая | тэднийг яагаад ингэж "халамжлав"

Өргөн мэдүүлсэн төсвийн тодотгол нь гацчихсан, хамаарал бүхий сургуульдаа ₮3.5 тэрбумыг төсвөөс гаргахаар төлөвлөсөн, ₮8.3 тэрбумыг өмнө нь олгосон гэх олон асуудлаа Ерөнхий сайд Н.Учрал энд нь хумьж орхиод Япон руу 120 хүн авч ниссэн нь шинэ дуулиан болов.

Агуулгын хураангуй

  • Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан 66 хүний хоёр талын тийз, гурав хоногийн буудлын зардал 254 сая төгрөг болж байна
  • МАН-ынхан Японд байх дөрвөн өдрийнхөө нэгт нь л уулзалт, сургалтдаа сууж үлдсэнд нь зугаалах хуваарьтай явна
  • МАН-ын Бага хурлын эрхтэй гишүүдийн тийз, зочид буудлын зардал нь 230 сая төгрөг болж байна
  • Хэвлэл, Бага хурлынхаа гишүүдийг Фүжи уулын халуун рашаанаар кэйрлэж, хайрцаглах Н.Учралын бодлого

Агуулгын дэлгэрэнгүй

Ялгаа заагийг нь эхэнд дурдахад, Н.Учралтай Японд буй 120 хүний 66 нь төсвийн зардлаар буюу албан ёсны айлчлалын багт, үлдсэн 54 нь намынхаа зардлаар Япон улсын эрх баригч нам болох Либерал ардчилсан нам урилга дор сургалтад сууж байна. Хөтөлбөр нь энэ сарын 27-30-нд үргэлжилж, аравдугаар сарын 01-ний өдөр эх орондоо ирэхээр буй.

Н.Учралын албан ёсны айлчлалын багт УИХ, Засгийн газрыг төлөөлж 13 гишүүн, Засгийн газрын болон бусад хэвлэл мэдээллийн байгууллагаас 40 гаруй төлөөлөл, мөн хамгаалалтын ажилтан, бусад бүрэлдэхүүнд 10 орчим хүн багтжээ.

Н.Учралыг дагалдан явсан сайд, гишүүд

Айлчлалын бүрэлдэхүүн өргөн байх тусмаа зардал төдий чинээ гарна. Наанадаж хоёр талын нислэгийн тийз, зочид буудал, оройн зоог, томилолтын мөнгө гээд цааш хөвөрнө.

Төрийн зардлаар "туйлж" яваа хэдийнхээ зардлыг тооцож үзье.

66 хүний хоёр талын тийз, гурав хоногийн буудлын зардал 254 сая төгрөг болж байна

Trip.com-д МИАТ-ын Улаанбаатар - Токио хот чиглэлийн хоёр талын тийзний үнэ $355-$677 хооронд байна. Хямд нь дамжин ниснэ, арай үнэтэй нь шууд нислэг гэсэн үг. Үүнийг Монгол мөнгө рүү хөрвүүлэн бодож үзвэл, 1.3-2.4 сая төгрөг. Тэд шууд нислэгээр Токио орсон. Тэгэхээр 66 хүний зөвхөн хоёр талын тийзний өртөг 160 сая төгрөг болж байна.

Зочид буудлын тухайд, Н.Учралын албан ёсны айлчлалд багтсан 66 хүний бүрэлдэхүүн хоёр хуваагдан буудаллажээ.

Н.Учрал нарын Засгийн газрын бүрэлдэхүүн Японы алдартай тансаг зэрэглэлийн зочид буудлын сүлжээ болох New Otani-д буусан байна.

Тус буудлын нэг өрөөний дундаж үнэ $354. Айлчлалын хүрээний гурван өдөрт үржүүлэн тооцвол нэг хүн $1062 буюу 3,823,200 төгрөгийг зочид буудалд зарцуулна. Тус буудалд Ерөнхий сайд Н.Учрал, 13 сайд, гишүүдийн хамт буудалласан. Эл 14 хүний зочид буудалд зарцуулсан өртөг нь 53.5 сая төгрөг гэсэн үг.

Харин сэтгүүлч, хамгаалалтын ажилтан, бусад бүрэлдэхүүнд хамаарах 53 хүн Японы APA Hotels сүлжээ буудалд буусан байна.

Нэг өрөөний дундаж үнэ $72. Нэг хүний гурван хоногийн буудлын үнийг тооцоолж үзвэл $216 буюу 777,600 төгрөг. 53 хүнд үржүүлэн тооцвол 41 сая төгрөг болж байна.

Айлчлалын хүрээнд Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийнэ. Хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн хөгжүүлэх, хүн төвтэй хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар санал солилцоно. Япон Улсын парламентын хоёр танхимын дарга нарт бараалхаж, ЖАЙКА, ЖЕТРО байгууллагын удирдлага, Япон, Монголын Эдийн засгийн хороо болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзана. Мөн тус улсад оршин сууж буй монгол иргэдтэйгээ уулзах юм байна.


Ажиллах нэг, амарч зугаалах гурван өдөртэй МАН-ынханы нислэг, буудлын өртөг ₮230 сая

Н.Учралын айлчлалтай давхцуулан Я.Содбаатар тэргүүтэй МАН-ын 54 хүн Японд суралтад сууж явна. Төрөөс нэг ч төгрөгийн зардал гаргалгүй, намынхаа зардлаар ийн яваа гэнэ. Тэднийг Япон улсын эрх баригч нам болох Либерал ардчилсан намаас урьжээ. Уулзалтын урилгын дагуу аймаг, нийслэлийн МАН-ын хорооны дарга нар Япон улсад очжээ.

Тэд энэ сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Токио чиглэлийн нислэгээр эх орноосоо гарсан. Аравдугаар сарын 01-нд ирэхээр буй. Японд байх дөрвөн өдрийнхөө нэгт нь л уулзалт, сургалтандаа сууж үлдсэн өдрүүдэд нь зугаалах хуваарьтай явна.

Тодруулан хэлвэл,

  • |2026.09.26|-нд Токиод очиж, «Саншайн Принс» зочид буудалд байрлана. Чөлөөт цаг, амралт
  • |2026.09.27|-ны өдөр «Готэмба» гэх худалдааны төвөөр хэснэ
  • |2026.09.28|-нд Бүтэн өдөр уулзалт, сургалтын хуваарьтай, орой нь хүлээн авалттай
  • |2026.09.29|-нд Асакуса үзнэ, «Фүжи» байгалийн цогцолборт газрын халуун рашаанд орно. Тэнд байхад нь Н.Учрал ирж уулзана
  • |2026.09.30|-нд «Фүжи» байгалийн цогцолборт газрын орчмоор аялна, Токио руу буцна, Монгол руу ниснэ

МАН-ынхны Япон дахь эхний гурван өдөртөө байрлах буудал нь Sunshine City Prince Hotel. Нэг ортой өрөөнийх нь дундаж үнэ 120-186 доллар. Хамгийн багаар нь тооцож үзвэл нэг хүн гурван хоног байрлахад 360 доллар буюу ₮1.3 сая. 54 хүний гурван хоногийн буудлын өртгийг тооцоолвол ₮70 сая.

Үргэлжлүүлэн «Фүжи» байгалийн цогцолборт газрын халуун рашаанд орохоор очихдоо Nanpuso зочид буудалд буух юм байна. Нэг өрөөнийх нь дундаж үнэ $166. 54 хүн нэг хоноход Монгол мөнгөөр ₮32 сая болж байна.

This image has an empty alt attribute; its file name is Screenshot-285.png

Trip.com-д МИАТ-ын Улаанбаатар - Токио хот чиглэлийн хоёр талын тийзний үнэ $355-$677 хооронд байна. Хямд нь дамжин ниснэ, арай үнэтэй нь шууд нислэг гэсэн үг. Үүнийг Монгол мөнгө рүү хөрвүүлэн бодож үзвэл, 1.3-2.4 сая төгрөг. Тэд шууд нислэгээр Токио орсон. Нэг үгээр хэлбэл 54 хүний зөвхөн хоёр талын тийзний өртөг 130 сая төгрөг болж байна.

Бүрэлдэхүүнд дараах хүмүүс багтаж байна.

Намын төв хорооноос: МАН-ын генсек Я.Содбаатар, Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Намын байгуулалтын газрын дарга Г.Хэрлэнчулуун, Олон нийттэй харилцах, зохион байгуулалтын газрын дарга Ж.Дамдинцэрэн, Хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Дэжидмаа,

Дүүргээс: Нийслэлийн Намын хорооны дэд дарга Ч.Батзул, Баянгол дүүргийн Намын хорооны дэд дарга Ө.Сумъяабаатар, Баянзүрх дүүргийн Намын хорооны дэд дарга Г.Ариунболд, Сүхбаатар дүүргийн Намын хорооны дарга М.Говьсайхан, Сүхбаатар дүүргийн Намын хорооны дэд дарга О.Бат-Өлзий, Сонгинохайрхан дүүргийн Намын хорооны дэд дарга Н.Мөнх-Оргил, Хан-Уул дүүргийн Намын хорооны дэд дарга Ч.Бат-Оргил, Чингэлтэй дүүргийн Намын хорооны дэд дарга Н.Бямбагэрэл, Налайх дүүргийн Намын хорооны дэд дарга Д.Наянбаяр, Багахангай дүүргийн Намын хорооны дарга С.Эрдэнэбаяр, Багахангай дүүргийн Намын хорооны дэд дарга Г.Дагвадорж, Багануур дүүргийн Намын хорооны дэд дарга С.Даваасүрэн,

Аймгаас: Архангай аймгийн Намын хорооны дарга, Засаг дарга Б.Цэрэннадмид, Баянхонгор аймгийн Намын хорооны дарга, Засаг дарга Э.Энхбат, Баянхонгор аймгийн Намын хорооны дэд дарга У.Балжинням, Булган аймгийн Намын хорооны дарга, Засаг дарга Д.Пүрэв-Очир, Булган аймгийн Намын хорооны дэд дарга Т.Баярбат, Говь-Алтай аймгийн Намын хорооны дарга Б.Сүхбаатар, Говь-Алтай аймгийн Намын хорооны дэд дарга Л.Лхагвацэрэн, Говьсүмбэр аймгийн Намын хорооны дарга Г.Батсуурь, Дархан-Уул аймгийн Намын хорооны дарга, Засаг дарга Б.Азжаргал, Дархан-Уул аймгийн Намын хорооны дэд дарга С.Ганзориг, Дархан-Уул аймгийн Намын хорооны дэд дарга Т.Тулгаа, Дорноговь аймгийн Намын хорооны дарга Н.Алдарбаяр, Дорноговь аймгийн Намын хорооны дэд дарга Ч.Энхбаатар, Дорнод аймгийн Намын хорооны дэд дарга Б.Мөнх-Оргил, Дундговь аймгийн Намын хорооны дарга, Засаг дарга С.Мөнхчулуун, Дундговь аймгийн Намын хорооны дэд дарга О.Цолмон, Завхан аймгийн Намын хорооны дарга Г.Өнөрбаяр, Завхан аймгийн Намын хорооны дэд дарга Д.Пүрэвдорж, Орхон аймгийн Намын хорооны дэд дарга А.Бумансор, Өвөрхангай аймгийн Намын хорооны дарга О.Пүрэвдорж, Өвөрхангай аймгийн Намын хорооны дэд дарга Т.Нарангарав, Өмнөговь аймгийн Намын хорооны дарга Л.Энхболд, Өмнөговь аймгийн Намын хорооны дэд дарга Ч.Нансалмаа, Сүхбаатар аймгийн Намын хорооны дэд дарга С.Ганбат, Сэлэнгэ аймгийн Намын хорооны дэд дарга А.Дашбат, Төв аймгийн Намын хорооны дэд дарга Ц.Энхболд, Увс аймгийн Намын хорооны дарга Б.Одгэрэл, Увс аймгийн Намын хорооны дэд дарга Я.Бат-Орших, Ховд аймгийн Намын хорооны дарга М.Ганзориг, Ховд аймгийн Намын хорооны дэд дарга С.Галбадрах, Хөвсгөл аймгийн Намын хорооны дарга Л.Төмөрбаатар, Хөвсгөл аймгийн Намын хорооны дэд дарга Б.Лхагвадорж, Хэнтий аймгийн Намын хорооны дэд дарга Б.Түмэнбаяр

Намын дэргэдэх байгууллагаас: Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны ЕНБД Б.Галсан, МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга Б.Галсан, Социал Демократ Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомбо, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ЕНБД У.Өнөрцэцэг, Социал Демократ Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч Н.Лхагвабаяр нар багтжээ.


Хэвлэл, Бага хурлынхаа гишүүдийг Фүжи арлын халуун рашаанаар кэйрлэж, хайрцаглах Н.Учралын бодлого

Н.Учрал төрөөс ч тэр, намаасаа ч тэр их хэмжээний зардал гарган 120 хүн дагуулж Японы намрыг мэдрүүлж, халуун рашаанд оруулж, тэнд нь очиж уулзалтаа хийж ёстой л "баян айлын эрх хүүхэд" шиг авирлаж яваа аж. Ингэж хөрөнгө зарцуулах хэрэгцээ түүнд бий юу гэвэл, бий.

Эхэнд дурдсанчлан өргөн мэдүүлсэн төсвийн тодотгол нь гацчихсан, хамаарал бүхий сургуульдаа ₮3.5 тэрбумыг төсвөөс гаргахаар төлөвлөсөн, ₮8.3 тэрбумыг өмнө нь олгосон гэх олон асуудал түүнд бий. Үүнтэй холбоотойгоор бүрдээд таван сар гаруй болж буй Засгийн газар нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Түүний танхимд буй Л.Энх-Амгалан, Б.Энхбаяр, Д.Батлут зэрэг сайд нь хань бараа болохоос илүү чөдөр тушаа болчихсон байгааг нуух юун.

Уншигч та санаж байгаа бол Н.Учралын хамаарал бүхий сургуульд төсвийн мөнгөөс 3.5 тэрбумыг олгох гэж байна гэх дуулиан дэгдэх үед МАН-ын Бага хурлыг хуралдуулах талаар мэдээлэгдэж байсан. Гэхдээ хуралдуулаагүй. Шуудхан хэлэхэд, энэ хурал Японы Фүжи арал дээр болох нь.

Нөгөө талд төр түмэн нь хэрүүл уруултай, шатахууны хомсдолтой дөвчигнөж байгаа. Гэхдээ энэ асуудалд Ерөнхий сайд төвлөрсөнгүй. Харин одоогийн сандал суудал, 2028 оны сонгуулийн мандатаа бодож 40 гаруй хэвлэл, Бага хурлынхаа нөлөө бүхий 50 гаруй гишүүнээ найрлуулж, хайрцагтаа багтааж яваа нь энэ.

Угтаа Засгийн газрын тэргүүн гадаад улсад айлчлахад хэчнээн хүн дагалдан явах вэ гэдэг асуулт жижиг мэт боловч төрийн сахилга, татвар төлөгчдийн мөнгөнд хандах хандлагыг илэрхийлдэг. Айлчлалын амжилт гарын үсэг зурсан гэрээ, хүрсэн тохиролцоогоор хэмжигддэг. Хэлэлцээний ширээнд ихэвчлэн 5–10 хүн л суудаг.

Бусад оронд ч том бүрэлдэхүүнтэй айлчлал хэвлэлийн шүүмжлэлд өртөж, засгийн газрууд тоогоо нийтэд тайлбарлах болсон. Бангладешийн Ерөнхий сайд саяхан НҮБ-ын чуулганд 35 хүний бүрэлдэхүүнтэй явахад тоогоо "цөөрүүлсэн" гэж онцлон мэдээлсэн нь нийгмийн хүлээлт ямар байгааг харууллаа. Гэтэл манай улсын байгаа царай...

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ene chine odoo yu bolood bgaan be unen tsevergui ajillax yma

Зочин
Зочин

ard irged ni benzingui gerelgui xetsuu bxad ene xudlaa darga nar japanoor kairluulaad ybjidag ymar goy ym be

Зочин
Зочин

Учрал аа чи арай л хэтэрч байна аа. Ард түмний татварын мөнгөөр 120 хүнийг японоор зугаалуулах шаардлага байсан юм уу

Зочин
Зочин

Ene darga nariin tansaglal xezeed duusax bdiin boloo Mongolid amidrax virvs boljee

Зочин
Зочин

Төсвийн тодотгол нь гацчихсан байхад японы халуун рашаанд туйлж явдаг овоо гарууд вэ

Зочин
Зочин

120 xun avch niseed Fudji uul xarux gej bga um uu ene chin odoo turiin ailchlal um uu zugaalga um uu

Зочин
Зочин

484 сая төгрөгөөр хэдэн эмнэлэг сургуулийн тохижилтыг хийж болох байсан бэ. Ямар ч хэрэггүй айлчлал

Зочин
Зочин

Japan yvj hairtsagluulsan setguulchid odoo ezen dee unenshix baix daа xax

Зочин
Зочин

Талуудын уулзалт нэртэй зугаалга. 4 өдрийн нэгэнд нь л хуралтай бусад өдөрт нь амарна гэнэ үү

Зочин
Зочин

Ямар баян улс вэ. 120 хүний тийз буудлын зардлыг төсвөөс баруун солгойгүй цацаж байдаг

Зочин
Зочин

MAN-iinxan dandaa iim shd gants Uchral ch bish bugdeere adilxan ideshchid

Зочин
Зочин

Учралын хувийн сургуульд нь төсвөөс тэрбумаар олгодог нь ч үнэн, одоо бүр бүгдийг нь дагуулж нахилаад

Зочин
Зочин

Azaar neg japan yvchix yum daa ter 120 xun ni. Ard tumen ni end tuxuurba

Зочин
Зочин

Uchral gantsaaraa ch bish ter Y.Sodbaatar nar ni bugd hamt yvj bga um shd yag baga xural aa hiij bga um kkk

Зочин
Зочин

Улсын мөнгө уйлахгүй ээ гэж энэ дээ. 535 сая төгрөгийг зүгээр л зочид буудалд өгч байна
Улсын мөнгө уйлахгүй ээ гэж энэ дээ. 535 сая төгрөгийг зүгээр л зочид буудалд өгч байна

Зочин
Зочин

40 сэтгүүлч дагуулж явснаа хэвлэл мэдээллийг хайрцаглаж байна гэж ойлгохоос өөр яах юм

иргэн
иргэн

одоо яая гэхэв,,,,,Нэгдэж нийлээд Тэмцэж чадахгүй Ард түмэн эднийг ингэж даврааж байгаа нь Бид өөрсөдөө Буруутай, Гадны Улс оронд бол МАН аль хэдийн татан буулгаж бүгдийн нь Шоронд илгээж, хулгайлсан Хөрөнгийн нь хурааж Улсын орлого болгосон байгаа,, даана ч эдэнд Хууль үйлчлэхгүй монгол юм даа,

Холбоотой мэдээ

Back to top button