УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгчийн хөтөлбөрүүдийг ярих гэхээр зөвлөхүүд нь яагаад ирдэггүй юм бэ

ХАА-н салбарт төрөөс олгож буй татаас, урамшууллын хэрэгжилтийн сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэх байсан ч гишүүдийн ирц хүрээгүй шалтгаанаар хуралдсангүй.

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "2024 оноос хойшхи түүхэнд ямар ч сонсгол түр хороо дундаасаа ирцийн бойкот орж, тасалдаж байсан түүх байхгүй. Түүнээс хойш энэ анхных нь болж байна. Өнөөдөр “Хүнсний хувьсгал”, “Атар-4”, ноолуур бэлтгэл, “Шинэ хоршоо”, “Цагаан алт”, эрүүл мэндийн 10 их наядын зээл, татаасуудыг хэн хэн, ямар компанид, яаж олгосон, аль нь найдваргүй болсон гэдгийг танилцуулах байсан. Энэ хөтөлбөр, төслүүд дээр материал ирүүлээгүй гэдгийг Сангийн яамны дүгнэлт дээр байгаа.

Видео:

Шүүхэд нэхэмжлэл гарган хянагдаж байгаа 101 харилцагч байна. Шүүхийн шийдвэр гарсан 73 харилцагч байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа 87 харилцагч байна.

ААН-үүдийн хамгийн их зээл, дэмжлэг авсан нь Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий аймгууд орсон байна. 2010-2011 онд найдваргүй зээлийн ангилалд орсон компаниудад 2021-2022 онд яагаад дахин олгож байгаа вэ? ААН-үүдийн зээлийн доголдлыг ойлгож болно. Мөн энд 451 сая төгрөгийн зээл авчхаад үлдэгдэл нь 451 сая төгрөгтэй байна. Авсан мөнгөө төлдөггүй.

Хамгийн их мөнгө зарцуулсан хугацаа бол сүүлийн гурван жил байна. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Шинэ хоршоо”, “Чинээлэг малчин” үндэсний хөдөлгөөн, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, “Атар-4” аян нийт дүн нь 2.6 их наяд төгрөг зарцуулсан байна. Энэ Монголын ард түмний мөнгө. Эргэн төлөгдөөгүй үлдэгдэлтэй байгаа.

Тийм атал 2027 онд дахин 281 тэрбумын дэмжлэг авна гэж төсөв дээр оруулж ирсэн. Хүнсний ногооны урамшуулалд 54.7 тэрбумыг авна гэж улсын төсөв дээр оруулж ирсэн байна. Гэтэл нэг сайдын үед олгогдсон чанаргүй зээл өнөөдрийг хүртэл шүүх дээр байна.

Ерөнхийлөгчийн санаачилсан хөтөлбөрүүдийг ярих гэхээр зөвлөхүүд нь яагаад байнгын хороонд ирдэггүй юм бэ. 6 их наядын мөрөөр мөшгөнө өө. 2.6 их наяд сох дутаж байгаа. 2011 онд найдваргүй зээлдэгч болсон компанид яагаад зээл олгоод байдаг юм бэ. Яагаад Сэлэнгийнхэн шатахууны урамшуулал аваад байдаг юм. Түр хороо байгуулж мөрдөн шалгаж, гэрч дуудаж шалгахыг хүсэж байна" хэмээсэн юм.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button