УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Н.Учрал танхимынхаа 7 сайдтай Японд айлчилж яваа тул ЗГ өнөөдөр хуралдахгүй

Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Тэгвэл тов ёсоор өнөөдөр |2026.09.30| Засгийн газар хуралдах ёстой байсан ч Ерөнхий сайдын Япон дахь айлчлалтай холбоотойгоор хуралдахгүй.
Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар тус улсад есдүгээр сарын 27-30-нд айлчилж буй. Түүнтэй хамт Н.Учралын албан ёсны айлчлалын багт УИХ, Засгийн газрыг төлөөлж 13 гишүүн Японд ажиллаж байна.

О.ОНОН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ёстой нэг юуч гэмээр юмдээ...
Энэ гоншигоносон бандийг эрхлүүлсээр иргэд нь туйлдсаар
Маш хатуу нөхцөлтэй, Монгол Улсын агаарын орон зайгаар нь барьцаалсан гэрээг Япончууд зориуд санаатайгаар тулгаж хийж байна. Мнголын арчаагүй төр засаг энэ бүхнийг нь зүгээр л ангайгаад харж байгаад гарын үсэг зурлаа. Шинэ нисэх онгоцны буудлын хөнгөлттэй зээл нь Монголын хөгжилд том гацаа үүсгэх эрсдэлийг бий болгож байна. Анх төлөвлөж баригдсан шинэ нисэх онгоцны буудал олон тэрбум ам доллараар олон жил баригдсаны эцэст жижигхэн аймгийн төвийн онгоцны буудал шиг умгар буудал баригдсан. Ахиж зээлээр өргөтгөл барих болзол нь: 150 км-н радиус дотор онгоцны буудал байх ёсгүй гэсэн Японы шаардлага асар бүдүүлэг, хэт ёс зүйгүй тулган шаардалт. Буянт ухаа дахь нисэх буудал орон нутгийн нислэг хийж болохгүй гэсэн гэрээнд Монголын төр гарын үсэг зурав. Энэхүү гэрээ нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал, мөн Монополийн эсрэг хуулийг ноцтой зөрчсөн гэрээ болж түүхэнд үлдэнэ. Энэ гэрээг нэн даруй цуцлах ёстой.