УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Тавинбэх нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг М.Мөнхбаатар шүүгч дахин хянана

Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Р.Дагдан, А.Энхбат, Бат-Эрдэнэ нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд |2026.09.14|-нд болж, аравдугаар сарын 02 хүртэл хойшлуулсан.

Тодруулбал, Н.Тавинбэхийг  нийтийн албан тушаалтан буюу “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар, мөн Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Улс төрд нөлөө бүхий этгээдээр тус тус ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн болон дангаар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдаас хахууль авсан, бусдад хахууль өгсөн гэх нийт дөрвөн хүнийг хэрэгт холбогдуулан шалгаж буй.

Улмаар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг (Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байдаг.

Шүүх хуралдааны үеэр улсын яллагчийн зүгээс шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан. Тодруулбал, шүүгдэгч Н.Тавинбэхтэй цуг шалгагдаж байсан Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж, түүний дүү П.Даваадорж нартай шүүгчийг төрөл садны хамааралтай байх тул шүүгчээс татгалзах хүсэлтийг гаргасан юм.

Үүнд Шүүгч М.Мөнхбаатар "Миний хувьд Дундговь аймгийн харьяат хүн. Гэтэл хаа байсан баруун аймгийн хүмүүстэй хамаатан болгож байгаад гайхаж байна. Ямар ч байсан Ерөнхий шүүгч шийдвэрлэх болохоор хуралдааныг хойшлуулъя" хэмээсэн юм.

Урьдчилсан хэлэлцүүлэг тов ёсоор энэ баасан гарагт болно. Хуваарьт М.Мөнхбаатар шүүгч дахин хэргийг хянан шийдвэрлэхээр болсон байна.

Холбогдсон хэрэг, өрнөлийг дараах линкээс унших боломжтой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Бага газраас ирсэн өсхийн өлөнтэй САЙХАН ХУЛГАЙЧ даа манай 50бах , цагаан яс нь хатаж, хатсан яс нь үүртэл шорон, шоронгоос шороонд ортол нь ТӨР ТӨМӨР нүүрээ харуулж 10-15 жилийн ял өгөөрэй (чанга дэглэмд) муу бузарыг

Зочин
Зочин

Тэнэг хог шүү ха ха ха бүхэл бүтэн 10 аймгийн станцыг залгиж л байдаг, ходоод нь яаж тэсвээ

Холбоотой мэдээ

Back to top button