Нисэх буудлыг өргөтгөх $1 тэрбумын зээл Монголд өр үү, хөрөнгө оруулалт уу
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн хөгжлийн санхүүжилтийн гэрээнд Монгол Улсын Сангийн сайд З.Мэндсайхан, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (ЖАЙКА) Ерөнхийлөгч Танака Акихико нар 2026 оны есдүгээр сарын 29-нд гарын үсэг зурлаа.
Тус төслийг ЖАЙКА-ын “Эдийн засгийн түншлэлийн тусгай нөхцөл” (STEP)-ийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нөхцөл нь 40 жилийн хугацаатай, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, жилийн 1.1 хувийн тогтмол хүүтэй байна.
Энэ дүн хэр том вэ?
158.3 тэрбум иен нь иений ханшаас хамаарч ойролцоогоор 1.0-1.1 тэрбум ам.доллар. Нөхцөлөөс гаргасан тооцоо:
- Эхний 10 жилд зөвхөн хүү төлнө: жилд ойролцоогоор 1.7 тэрбум иен (10-12 сая ам.доллар).
- Дараагийн 30 жилд үндсэн төлбөр жилд ойролцоогоор 5.3 тэрбум иен, хүүтэй нь нийлээд эхэндээ жилд 7 тэрбум орчим иен (45-50 сая ам.доллар).
Өр үү, хөрөнгө оруулалт уу?
Хөрөнгө оруулалт гэж үзэх нь:
- 1.1 хувийн тогтмол хүү, 40 жилийн хугацаа нь олон улсын зах зээлийн бондтой харьцуулахад маш хөнгөлөлттэй. Монгол зах зээлээс ийм хүүгээр зээлэх боломж үгүй.
- Нисэх буудал бол аялал жуулчлал, худалдаа, экспорт, логистикийн дэд бүтэц. Эдийн засаг өсөх тусам нэмэлт хүчин чадал шаардлагатай болно.
- Урт хугацаа, хөнгөлөлттэй хугацаа нь өнөөдрийн төсөвт ачаалал багатай, өгөөжийг ирээдүйд хүртэх боломж олгоно.
Өрийн дарамт болж болохуйц өнцөг нь:
Гадаад зээллэгт валютын эрсдэл тодорхой хэмжээнд бий юу гэвэл, бий. Зээл иенээр тул төгрөг иенд суларвал төгрөгөөр төлөх дүн өснө. 40 жилийн хугацаанд ханшийн хэлбэлзэл том хүчин зүйл.
Мөн STEP зээл нь ихэвчлэн Японы технологи, гүйцэтгэгч компанийг ашиглахыг шаардах тул өртөг өндөр гарах, өрсөлдөөн хязгаарлагдах эрсдэл бий.
Эрсдэлийн тухайд, төсөв хэтрэх, хугацаа хоцрох нь өртгийг нэмнэ. Хэрэгжилт муу байвал хөнгөлөлттэй зээл ч дарамт болно. | Хот дээр гацсан Сэлбэ дэд төв төсөл яг ийм гацаанд буй|
Цаашилбал, тус зээлийн хүрээнд хийгдэх нисэх буудлын өргөтгөл өөрөө орлого олох уу, эсвэл зөвхөн нийгмийн ашиг өгөх үү. Нийт зорчигчийн урсгалын төсөөлөл бодитой юу гэх асуулт ургана.
Зорчигчийн урсгалын тухайд:
2021 онд ашиглалтад орсон нисэх буудлын дотоод, олон улсын зорчигчийн тоог тооцоолоход,
- 2022 онд 0.95 сая,
- 2023 онд ~1.73 сая,
- 2024 онд ~2.17 сая зорчигч хүлээн авсан байна.
Нэг жилд 2 сая зорчигч хүлээн авсан нь Монголын агаарын тээвэрт анхны тохиолдол байв. 2024 онд олон улсын зорчигч 1.7 саяд хүрсэн. Тэр дундаа Сөүл, Бээжин, Истанбул чиглэл тэргүүлж байна.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хулгай авилга шахаа цавчаа шдээ
ЧХОУНБ-ыг Япончуудад 30 жилээр өгөх асуудлыг 2014 оноос эхлэн эрчимтэй тавьж ирсэн. 400 сая $-аар Самсунг компани ОХУ-ын Сочигийн ОУНБ-ыг дэлхийн стандартад нийцсэн маш том НБ-ыг барьсан атлаа БУОУНБ-с өөрцгүй НБ-ыг 750 сая $-р Жайкагийнхан Самсунг группээр бариулав. Эхлээд үүнд хариуцлага тооцох ёстой байлаа. Яагаад Япончуудад 15 жилээр ганц ОУНБ-аа май гээд өгчихөв. Одоогийн өргөтгөл нэртэй 1 тэрбум $-ын зээл бол ямар ч хөрөнгө оруулалт биш Монголчуудад түй ч ашиггүй бөгөөд магадгүй ордны сайд, ноёдуудад зориулагдсан амтат бялуу юм. Нисэхийн мэргэжлийн ажилтнууд болон ард түмний шилдэг төлөөллийг оролцуулсан өргөн хэлэлцүүлгийг зохион байгуулах хэрэгтэй. Монголчууд яагаад Чингис хаанаараа овоглосон ганц НБ-аа өөрсдөө удирдаад ажиллаж чадахгүй гэж ??? Тэнд ажиллаж байгаа Япончууд нисэхийн "А ч үгүй" мөнгө хүүлэгчид. Кинонд гардаг шиг 13-р зуун нисэхэд эргэн ирвэл бүгдийн нь толгойг тас чавчаад хаяхСАН.
umnuh contsesiin geree ni duusaagyi bhad avdag ni mash buruu. nemelt eer hyytei olon jil bidnii tatvariig sorj idne dee. hugatsaagaa urtasgaj mungu idej bgaa gesen yg. haana ymar bankind contses ezemshigch ni baritsaalsan yum byy med shyy dee. Bayarlaad bh yum bhgyi. 4 uliraltai manaih shig huvaljnuudaar dyyrsen orond mash muu l hereg dee.