УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Маргааш АН-ын УТЗ хуралдана. Н.Учрал шийдвэртэй алхам хийхгүй бол ЗГ-ыг огцруулах асуудлаа тавина"

Ардчилсан намын генсек С.Баярцогт Төрийн ордоны гаднах жагсаал болон улс төрийн цаг үеийн агуулгаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Ингэхдээ "Ерөнхий сайдыг огцруулах 40 гарын үсэгтэй өргөн барихад бэлэн бичиг байгаа. Бид өргөн барьчхаж болох байсан. Засгийн газрыг ойр ойрхон огцруулах нь буруу, гэхдээ олонх гэдгээ Ерөнхий сайд өөрөө батлаад цаашаа явъя гэсэн.

Ер нь МАН-ын хоёр Засгийн газар АН-аас биш өөрсдийнх нь дотоод хагарлаас болж огцорсон. Одоо гурав дахь нь ч ингэж огцорч магадгүй байна. Маргааш АН-ын УТЗ хуралдана. Ерөнхий сайд шийдвэртэй алхам хийхгүй бол ЗГ-ыг огцруулах асуудлаа тавина.

Видео:

Хэрэв гурав дахь Засгийн газар огцрох юм бол ээлжит бус сонгууль руу хөтөлнө. Тэгвэл Монголд 4 жилийн хугацаатай парламент ажиллаж чаддаггүй гэх жишиг тогтоод, Ерөнхийлөгчийн засаглал руу чиглэнэ. Хоёр том орны дунд байгаа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал сулрах эрсдэл үүснэ.

МАН-ын гурав дахь Засгийн газар нь огцорвол дараагийн Засгийн газар бүрдэх боломжгүй. Олонх байхгүй байна гэсэн үг. Хуулийн дагуу дараагийн Засгийн газрыг байгуулах эрх нь Ардчилсан нам руу шилжинэ. Энэ асуудлыг энэ сонгуулийн бүрэн эрхийн хүрээнд ярих юм уу, эсвэл шинэ сонгууль хийж нөхцөл байдлаа шинээр ярих юм уу гэх асуудал тулгарна.

АН муу хэлүүлдэг ч улс орондоо хөгжил авчирсан реформуудыг хийсэн гэдгийг бахархалтайгаар хэлнэ. Хэрэв АН засаглаж байсан бол шатахуун, эрчим хүч, тээврийн асуудлыг цогцоор нь шийдэх боломжтой байсан" гэлээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Баярцогтоо чи өөрийгөө л бодохоос улс орноо бодох хүн биш гэдгийг чинь бүгд мэдэж байхад гоё аашхымаа

Холбоотой мэдээ

Back to top button