Бүх санал хураалтыг 17.00 цагаас явуулна
УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан 60 хувийн ирцтэй эхэлсэн.
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Шууд дамжуулалт үзэх холбоос:
Энэ үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр хэлэлцэж буй асуудлуудын санал хураалтыг 17.00 цагт нэгтгэж явуулах тухай мэдэгдлээ.
Ингэхдээ "Өнөөдөр төсвийн тодотголтой холбоотой нэлээд олон хууль хэлэлцэж байгаа. Асуудлуудаа бүрэн хэлэлцэж дуусаж байж чуулганы хуралдаан өндөрлөнө. Гишүүдийг чуулганы хуралдаандаа идэвхитэй оролцохыг хүсье. Төсвийн тодотголоо өнөөдөр хэлэлцэж байж |2026.11.01|-нээс ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, бензин шатахууны хомсдолыг шийдэхэд Засгийн газарт тодорхой дэм үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, төмс хүнсний ногоо зэрэг стратегийн бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх боломжууд бий болно. Тиймээс гишүүд маань хариуцлагатай чуулгандаа оролцъё. Санал хураалтыг 17.00 цагт нэгтгэж явуулна.
Асуудлаа оруулж байгаа сайд илүү хариуцлагатай, УИХ-д хүндэтгэлтэй хандах ёстой. Гишүүдийн асууж байгаа агуулга дээр эмзэглээд байх шаардлага байхгүй. Ачаа дааж, асуудал шийдэх гэж сайд болдог болохоос биш нялх танхи амьтан шиг эмзэглээд байх юм байхгүй шүү сайд нар аа" гэв.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна...
Үргэлжлүүлэн дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
- Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар болон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүн өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/5
- Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/6
- Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/7
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/8
- Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудал
- Бусад












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.