ЭМЯ: ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа хоёр иргэнээс коронавирус ИЛРЭЭГҮЙ

Өнөөдөр /2020.02.07/ Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д. Нямхүү: “ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан хоёр иргэнээс халдварын шинжилгээг авахад сөрөг буюу халдваргүй хэмээх хариу гарсан” гэлээ.
Үүний хажуугаар улирлын томуу болон томуу төст өвчин их байгааг иргэдэд анхаарууллаа. Иймд өвчний тархалтын тухай сонор сэрэмжээ алдалгүй, иргэд маск болон хамгаалах хэрэгслээ зүүхээ чангаруулахыг мэргэжилтнүүд хүслээ. Түүнчлэн биеийн эсэргүүцэл дархлаагаа дэмжих, эрт унтаж амрах, стрессээс зайлсхийх, өөртөө өвчний онош тогтоолгүй эрүүл мэндийн байгууллагад хандаж, аль болон тайван байхыг онцлов.
Өнөөдрөөс эхлээд найман авто замын товчоод дээр ЭМБ-ынхан 24 цагаар хяналт шалгалтыг хийнэ.
Өглөөний 10 цагийн байдлаар нийслэлийн эмнэлгүүдэд нийт 806 хүн хэвтэж эмчлүүлж байна. Цэцэрлэг, сургууль амарсантай холбоотойгоор хүүхдийн өвчлөл харьцангуй бага, орны ачаалал хэвийн түвшинд байгаа аж.
Мөн Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс шинэ коронавирус болон H5N1 вирусээр үүсгэгдээд байгаа шувууны томуунаас сэргийлэхээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ талаар танилцуулсан юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.