УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Учралын танхимаас явах дараагийн сайдаар Д.Батлут "нэрлэгдлээ"

Баянхонгорын 339-р цэргийн ангид алба хаагч бусдад зодуулсан байж болзошгүйгээр амиа алдсан. Улмаар Ардчилсан намын зүгээс өнгөрөгч зургаадугаар сард Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулах шаардлагыг тавьж эхэлсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй.

Харин ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг хэрэг наймаалцахыг оролдсон байж болзошгүй асуудал дээр хариуцлага тооцохыг АН шаардсан. Хоёр долоо хоногийн өмнө түүнийг чөлөөлж, Г.Тэмүүлэнг томилоод буй.

Тэгвэл Ерөнхий сайд өнөөдөр Шатахууны шуурхай штабын хурлын үеэр "Ард иргэдийн шаардлага, Ардчилсан намын зүгээс тавьж буй шаардлагыг хүлээж ав. Ардчилсан нам зун Д.Батлутыг, саяхан С.Амарсайханыг огцруулах шаардлага тавьж байсан. Би шат шатанд хариуцлага тооцоод л явж байна. Цаашид ч тооцно" гэх байр суурийг илэрхийллээ. Эндээс танхимаасаа сугалах дараагийн "шүд" нь Д.Батлут уу гэх асуулт ургаж байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Батлут явж Цэргиин төв эмнэлэгиин эмч нар, ЦДБЭЧ- н уран бүтээлчид, Цэргиин музеэ ажилчид ноиртои хонохон дээ! Ёстои баруун зүүнгүи бүх аимгаар явсан даа. Одоо аудит оруулж тэр олон зуун сая тэрбум төг шалгах хэрэгтэи.

Холбоотой мэдээ

Back to top button