Улс төрийн мэдээ

"Япон руу 70 гаруй хүн сургалтад явсан. Онгоцны зардал 110 сая болсон, бүх зардал намаас гарсан"

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар цаг үеийн улс төрийн агуулгаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

"Япон улсын эрх баригч нам болох Либерал ардчилсан нам урилга дор сургалтад суусан. Сургалтын хугацаа МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралын албан айлчлалтай давхацсан. Энэ нь ард иргэдэд буруу ойлголт өгсөн юм шиг байна билээ. МАН-ын даргын хувиар нэг арга хэмжээнд оролцсон. Энэ арга хэмжээ бүтэн жилийн туршид яригдсан, өнгөрсөн хавар товлогдсон юм.

Бүх санхүүжилт МАН-аас гарсан. Төрийн болон улсын төсвийн оролцоо байгаагүй. Мөн Японы талаас зардал гараагүй. МИАТ-ийн шугамын нислэгт суусан, нислэгийн зардал 110 сая болсон. Ойролцоогоор 70 гаруй хүн сургалтад хамрагдахаар явсан"

-Бага хурлын олон гишүүн тус сургалтад явсан. Тэнд хуралдаж, МАН-ын гишүүдээ хайрцаглах гэж байна гэх шүүмжлэл өрнөсөн?

-Заавал гадаадад очиж хайрцаглаж яадаг юм, дотооддоо ч хайрцаглаж болно.

-МАН 30|38 гэж хуваагдаад чуулганы ирц ч бүрдүүлэхгүй байгаа нөхцөл байдал өнгөрсөн хугацаанд өрнөлөө. Эв нэгдэл хэр байгаа вэ?

-МАН-д 30|38 гэх бүлэг байхгүй. Тодорхой арван хэдэн хүн өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа тал бий. Парламентын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд илэрхийлж байгаа байр суурь байна, бас хувь хүнийхээ хувьд ч илэрхийлж байна. Намын удирдлагын түвшинд тэр хүмүүстэй уулзах агуулга үргэлжилж байгаа.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button