Үйл явдал: Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн тоглолт “М банк арена”-д эхэлнэ
Өнөөдөр болох үйл явдлын тойм.
09:00 цагт: “Бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэртэй технологи нэвтрүүлэх (УХААЛАГ-Малчин) төслийн нээлт “Туушин” зочид буудлын “Сүлд” танхимд блно.
10:00 цагт: УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.
10:00 цагт: “Модон барын баримтат өв: Бүртгэл, хадгалалт хамгаалалт ба хүртээмж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын сангийн салбар номын санд болно.
11:30 цагт: Нэгдүгээр ангийн сурах бичгүүдийг сайд, дарга нарын хамаарал бүхий компаниуд хэвлэхээр болсон тухай "Монсудар" хэвлэлийн газраас мэдээлэл хийнэ.
18:00 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт “М банк арена”-д эхэлнэ.
-Иргэд, байгууллагуудыг тарьц, суулгацаар хангах үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл болно.
-Үндэсний мод тарих өдрүүд энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.
Орон нутагт:
Завхан: 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэн:
-“Дүрслэх урлагийн музейн-60 жил” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 12-ныг хүртэл гарна.
-Зураач, уран бүтээлч Г.Гүндарийн “Огторгуйд бүжигч охин тэнгэрүүд” анхны бие даасан үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл "HUE" арт галерейд гарна.
-“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд энэ сарын 20-ныг хүртэл гарна.
-“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.