Өрөөнд камер тавьсан, хэрэгт цэг тавиагүй | 19 настай цэрэг амиа алдаад 141 хоног өнгөрлөө
Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339 дүгээр ангийн камергүй өрөөнд 19 настай цэрэг бусдад зодуулж, амь насаа алдсан хэрэг |2026.05.19|-ний өдөр гарсан. Өдгөө 141 хоног өнгөрчихлөө. Гэтэл салбарын сайд, тус цэргийн ангийн алба хаагчдын хэн нь ч хариуцлага хүлээгээгүй.
Шүүх шинжилгээний дүгнэлтээр хоёр ч удаа "мохоо зүйлээр цохиж амь насыг нь хөнөөсөн" гэх дүгнэлт гарчихсан. Хэрэгтэн нь цагдан хоригдож байгаа. Атал хэрэг царцсан, одоог хүртэл прокурор, шүүхийн байгууллагад шилжээгүй нөхцөл байдалтай байгаа юм.
Хэрэг гарсны дараа манай сурвалжлах баг Баянхонгор аймагт очиж ажиллах үеэр тус цэргийн ангиас "Ганцхан камергүй өрөө байдаг. Тэнд хэрэг гарсан байсан" тухай мэдээллийг өгч байсан. |Бид ар гэр, шүүх шинжилгээний газар, цагдаагийн байгууллага, нэгдсэн эмнэлэг, ХЭҮК, Д.Батлут сайд гэх мэт эх сурвалжуудаас уг хэргийн талаар тодруулж байв. Нэг дороос агуулгыг ЭНД дарж унших боломжтой|
Ийн дөрвөн сарын дараа очиж цэргийн ангийн нөхцөл байдалтай танилцах гэтэл "Тус өрөө камертай болсон" гэхээс өөр мэдээлэл өгсөнгүй. Сурвалжлах багийг "Зэвсэгт хүчний жанжин штабаас зөвшөөрөл хүссэн, зөвшөөрч байж нэвтрүүлнэ" хэмээн оруулаагүй байна.
Тус агуулгаарх шууд дамжуулалтыг үзэх линк:
Ташрамд дурдахад, хэрэг гарах үед Ардчилсан намын зүгээс Батлан хамгаалахын сайд Д.Батлутад хариуцлага тооцохыг Ерөнхий сайдад хүргүүлж байв. Өнөө хэр нь хариуцлага тооцоогүй. Сүүлд С.Амарсайхан сайдыг огцруулсныхаа дараа дараагийн огцруулах сайдаар Д.Батлутыг "нэрлэсэн" байдаг. Тухайлбал, Шатахууны шуурхай штабын хурлын үеэр "Ард иргэдийн шаардлага, Ардчилсан намын зүгээс тавьж буй шаардлагыг хүлээж ав. Ардчилсан нам зун Д.Батлутыг, саяхан С.Амарсайханыг огцруулах шаардлага тавьж байсан. Би шат шатанд хариуцлага тооцоод л явж байна. Цаашид ч тооцно" гэх байр суурийг илэрхийлсэн юм.
Тус хэргийн талаар бид эргэн мэдээлсээр байх болно.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Камергүй өрөөнд зодож аавын хүүгийн амийг хохироочихоод одоо өрөөндөө камер тавьчихсан гээд сууж байдаг ямар увайгүй анги, зэвсэгт хүчин бэ?
Шүүх шинжилгээний дүгнэлтээр "мохоо зүйлээр цохиж хөнөөсөн" нь тогтоогдчихоод байхад хэргийг яагаад одоо хүртэл прокурор руу шилжүүлэхгүй царцаагаад байгаа юм бэ???
Batlan hamgaalahyn said D.Batlut odoo boltol ogtsrohgui yu hiij suudag yum be? Arij boltsgoogoochee.
141 honog gej yaridag hugatsaa u? Huni aminaas shuu dee! Tsalin shagnalaa аваад дарга нар нь тавтай сууж л байгаа биз.
Зэвсэгт хүчний жанжин штаб гэж дандаа хэрэг гарсны дараа таг чиг болдог, хариуцлагаас зугтдаг газар байх юм.
Khugiin gazar um aa, tsergiin albani nershund gej ugui bolloo. Odoo yamar ech shanhutei ehiin huuhed tsergt yavah um.
Gantsxan kamergui oroo bsn ch geh shig! Tiim oroondoo l humuusee аваачиж зоддог байсан юм биш үү?
Ene ulсад хууль шүүх гэж байна уу? Хэрэг нь тодорхой байхад 4 сар гаруй прокурорт шилжихгүй байна гэдэг чинь замхруулах гээд байна уу.
D.Batlut saidaa танд жоохон ч гэсэн ёс зүй байна уу? Өөрийн чинь салбарт хүн амины хэрэг гараад байхад суудалтайгаа зууралдсаар л байх юм уу.
Kamer tavij daldalsnaар асуудал шийдэгдэхгүй. Хүмүүжлийн болон системтийн ялзралаа засахгүй бол хэдэн ч камер тавиад яах юм.
Za odoo tsergt huugee yavuulah erii shig aav eej gej bhgui boljee. Yund ni itgej явуулах юм бэ.
Ul sturchid iim htsu ued dandaa politiik hiij hoshuurna. Unendee tsalin, toriin alban тушаал л чухал байгаа шд тэдэнд.
Ul sturchid iim htsu ued dandaa politiik hiij hoshuurna. Unendee tsalin, toriin alban тушаал л чухал байгаа шд тэдэнд.
19 tei huuhdiin ami nas үнэгүй болсон нийгэм. Шударга шүүх гэж байдаг бол энийг нэн даруй шийдэж өгөөч.
Tsagda, prokuror yagaad iim udaan baidag yum? Shinjilgeenii duns тодорхой гарсан гээ биз дээ.
Bayanxongoriin 339-r angiin удирдлагуудад бүгдэд нь эрүүгийн хэрэг үүсгэх ёстой. Камергүй өрөө гэнэ үү, ямар дайны бүс үү!