НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Сэлэнгэ аймгийн хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа гэв

Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лаборант эмэгтэй нас барж, 200 гаруй хүнийг тусгаарлаад буй. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас холбогдох байгууллагуудад дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэл хүргүүлжээ.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвд:
ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтын ажиллагааны хүрээнд албан ёсны мэдээллийг тогтмол авч, нөхцөл байдлын тандалт хийх,олон улсын хэмжээнд мэдээлэгдэж буй халдварт өвчин, нийтийн эрүүл мэндийн үйл явдал, болзошгүй эрсдэлийн талаарх мэдээлэлд өдөр тутам цахим тандалт хийж, холбогдох байгууллагуудыг шуурхай мэдээллээр хангах.


Гаалийн ерөнхий газарт:
Хилийн нэвтрэх цэгүүдийн хяналтыг сайжруулах, шаардлагатай нөөц, бэлэн байдлыг хангах,салбар хоорондын мэдээлэл солилцоог тогтмолжуулж ажиллахчиглэл өгчээ.

Одоогоор Сэлэнгэ аймгийн хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд хилийн эрүүл мэндийн тандалт, хяналтыг хэрэгжүүлж байна гэв. ЭМЯ, ГЕГ, ЗӨСҮТ, ХӨСҮТ, НЭМҮТ зэрэг байгууллага хамтран эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийхэд Монгол Улсад үүсэх эрсдэлийг “БАГА” гэж үнэлжээ.

Г.САНСАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Hilee bushuu haaldaa guuya

Холбоотой мэдээ

Back to top button