ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Ж.Энхбаяр: Нүүрсний экспортоор Ханги боомт тэргүүлж, 140 хувийн гүйцэтгэлтэй байгаа

Засгийн газрын хуралдааны дараа Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн талаар ийн хэллээ.

Засгийн газрын хуралдаанд эрчим хүчний салбарын гурван төслийг танилцуулж, зарим төслийн хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэх шийдвэр гаргажээ. Монгол Улсын экспорт сүүлийн 10 жил 3.4 дахин өсчээ. 2026 оны эхний есөн сарын байдлаар экспорт 16.6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 54 хувиар өссөн дүн гэнэ. Нийт экспортын 95 хувь нь уул уурхай, түүний дотор нүүрс, зэс, төмрийн хүдэр голлож байгаа бол мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, уул уурхайн бус экспортын гол хувийг бүрдүүлсэн байна.

Нүүрсний экспортоор Ханги боомт тэргүүлж, 140 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд Шивээхүрэн 96, Бичигт 4, Гашуунсухайт 82, Булган боомт 76 хувийн гүйцэтгэлтэй, ирэх саруудад энэ тоогоо нэмэгдүүлэхээр ажиллаж буй гэнэ. Нүүрс, төмрийн үнэ сүүлийн хоёр жил унасан бол алт, зэсийн ханш өссөн.

Төсвийн тэнцвэржүүлсэн үнээс давсан алт, зэсийн ашгийг “Төсвийн тогтворжуулалтын сан”-д хуримтлуулсан. Биржийн арилжааны үнэ сайн байгаа нь төсвийн орлого бүрдэхэд нэмэр боллоо. Жилд дунджаар 2.5 тэрбум ам.долларын нүүрсийг биржээр арилжаалж байгааг тэрбээр онцолсон.

Г.САНСАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button