Хэлгүй, дүлий, сохор төр | Автомашины албан татвар, зам ашигласны төлбөрийг бууруулах иргэдийн шаардлагыг дахиад л ойшоосонгүй

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр (2026.10.07) болж, Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар иргэдийн гаргасан гурван өргөдлийг хэлэлцсэн.
Байнгын хорооны хуралдаанаар иргэн Э.Баясалцэнгэлээс ирүүлсэн Хотын автомашины албан татвар болон автозам ашигласны төлбөрийг бууруулах асуудлаар Ажлын хэсэг байгуулан УИХ-аар хэлэлцүүлэх тухай нийтийн цахим өргөдлийг хэлэлцсэн ч санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул унав.
Ингэснээр 2024 оны сүүлчээр нийслэлийн ИТХ-аар гэнэт Хотын автомашины албан татварыг 3, автозам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлснийг бууруулах асуудлаарх иргэдийн гаргасан өргөдөл гомдол парламент дээр хоёр дахиа уналаа.
2025 онд энэ асуудлаар нийтийн өргөдөл мэдээллийн санд үүсгэсэн саналыг 33 380 иргэн дэмжин саналаа өгснөөр байнгын хороогоор хэлэлцэн, Н.Алтанхуяг тэргүүтэй гишүүд бүхий ажлын хэсэг байгуулсан ч үр дүн гарал намжсан юм. Тэгвэл энэ удаад автомашины татвар болон замын төлбөрийг бууруулахыг шаардсан уг өргөдлийг 33 216 иргэн дэмжин гарын үсэг зурсан ч байнгын хорооны гишүүд дэмжсэнгүй.
3-5 дахин нэмсэн татварын мөнгө хаашаа орж байна вэ?
Иргэд, татвар төлөгчдөөс 3-5 дахин нэмэгдүүлж авч байгаа энэ мөнгө яг хаашаа орж, юунд зарцуулагдаж байна вэгэдэг нь чухал. Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбадрахын хэлснээс харахад Нийслэлийн замын сангийн орлого автомашины татвар, замын төлбөр, жолоочийн торгуулийг огцом нэмсэн сүүлийн хоёр жилд 3-4 дахин өсчээ. Дараах тоонуудыг харцгаая.
Нийслэлийн замын сангийн орлого
2023 онд - ₮62.8
2024 онд - ₮70.7
2025 онд - ₮211.8
2026 онд - ₮240.1 төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.
Өөрөөр хэлбэл, нийслэлчүүдийн төлдөг татвар, төлбөр огцом нэмэгдсэнтэй зэрэгцээд замын санд төвлөрөх орлого 2023 оныхоос 4 дахин, 2024 оныхоос 3 дахин өссөн байгаа биз. Угтаа задаргаагаар бол 2025 оны нийслэлийн төсөвт зөвхөн автомашины албан татварыг ₮120.3, авто зам ашигласны төлбөрийг ₮100.59 гэж тус тусад нь төлөвлөсөн бөгөөднийлээд ₮220.8 тэрбум байна.
Тэгвэл хотын иргэдийн төлсөн энэ хэдэн зуун тэрбум төгрөгийн яг хэдээр нь хэчнээн км зам шинээр барьж, хэдэн км замыг засварласан, нэг км замд дунджаар хэдэн төгрөг зарцуулсан, ямар компаниуд ямар үнийн дүнтэй гэрээлж тухайн ажлыг авсан, баталгаат хугацаа нь хэдэн жил, байсан, татвар нэмэгдсэнээс өмнөх ба дараах замын чанарын бодит үзүүлэлт юу вэ гэдэгт хотын удирдлагууд ил тод, нээлттэй хариу өгч байх үүрэгтэй.
Нэгэнт төрийн албадлагаар тогтоосон татвар, төлбөрийг иргэн төлөхөөс зугтаахгүй. Гэхдээ төлсөн татварынхаа мөнгө хаашаа орж, ямар ажилд зарцуулагдаж, ямар үр дүн гарсныг асуух эрхтэй. Энэ тухай асуух гээд, тодорхойгүй бол татвараа бууруулах шаардлага тавих гээд иргэд хоёр ч удаа нийтийн өргөдөл, мэдээллийн цахим санд өргөдөл үүсгэн, 33 мянга гаруй хүн дэмжин гарын үсэг зурчхаад байхад хууль тогтоогчид нь дахиад л авч хэлэлцсэнгүй.
2024 оны авто замын сангийн төсвийн зарцуулалтад хийсэн аудитын дүгнэлтийг нэг харцгаая. Үндэсний аудитын газрын 2024 оны эхний хагасын гүйцэтгэлийн аудитаар Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 89.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 24 төсөл, арга хэмжээ, үүнээс 77.86 тэрбум төгрөгийн санхүүжилт батлагдсан бөгөөд зарим төслийг зураг төсөвгүй байхад нь төсөвт тусгасан, зарим төслийн байршил, нэр тодорхойгүй, замын сангийн хөрөнгийг зориулалтын бус чиглэлд төлөвлөсөн тохиолдол гарсан, худалдан авах ажиллагааны зарим эрхийг хугацаа хэтрүүлж шилжүүлсэн гэх мэт багагүй зөрчил илэрсэн ч улстөрчид аудитын дүгнэлтийг ойшоодоггүй хандлагаараа юу ч болгоод өнгөрүүлж.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрд мэдрэмж байхгүй болсон. Хулгайч нар шургалсан
Иргэдийнхээ санал өгсөн өргөдлийг тоож хэлэлцэхгүй юм бол энэ D-Parliament гэж цахим системээр шоудаж яадаг юм
Tatvar ni 3-5 daxin nemegdchixeed baixad zamyinx ni chatart ymar ch aVsangui shd, mungu ni xashaa oroo ve
33 мянган иргэний гарын үсгийг тоохгүй унагаж байгаа гишүүдэд дараагийн сонгуулиар санал өгч болохгүй
Irgedeesee tatvar ashiglaad surchixsan Tureesiin tur ym aa, ard irgedee огт сонсохгүй юм
Tatlaga tatvar gej baingyn daramttai, erguulj irgeddee ymar ch reform xiixgui юм
Ажлын хэсэг байгууллаа гэж баахан шоудаад л сураггүй болдог нь тогтсон бичигдээгүй хууль уу
Ажлын хэсэг байгууллаа гэж баахан шоудаад л сураггүй болдог нь тогтсон бичигдээгүй хууль уу
Mungunii shoroo tsatsaj bayajchaad irgediin burtgeliin tsaxim sanar toglodog gishuud boljee