НийгмийнУЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Танилц: Автомашины албан татвар, автозам ашигласны төлбөрийг бууруулах иргэдийн шаардлагыг байнгын хороон дээр дэмжээгүй гишүүд

Нийслэлийн ИТХ-аас 2024 онд Хотын автомашины албан татварыг 3 дахин, автозам ашигласны төлбөрийг 5 дахин нэмснийг бууруулах асуудлаар Ажлын хэсэг байгуулан УИХ-аар хэлэлцүүлэх тухай нийтийн цахим өргөдлийг иргэд хоёр дахиа санаачлаад байсан билээ. Өчигдөр энэ асуудлыг Төсвийн байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэхэд татгалзсан санал өгч, нийтийн ашиг сонирхлыг үл ойшоосон гишүүд хэн байв.

Байнгын хорооны хамтарсан хуралдаанд оролцсон 31 гишүүнээс 17 нь татгалзсан санал өгчээ. Тодруулбал,

Н.Алтанхуяг,

Т.Аубакир,

Б.Бат-Эрдэнэ,

Х.Баасанжаргал,

М.Бадамсүрэн,

Ж.Батсуурь,

Ж.Галбадрах,

С.Ганбаатар,

Ж.Ганбаатар,

Ц.Даваасүрэн,

Ц.Идэрбат,

Х.Жангабыл,

Б.Заяабал,

Л.Мөнхбаясгалан,

Г.Лувсанжамц,

Ч.Ундрам,

Р.Эрдэнэбүрэн нарын 17 гишүүн татгалзжээ.

Сонирхолтой нь, 2025 онд энэ асуудлаар мөн иргэд нийтийн мэдээллийн санд өргөдөл үүсгэн, "33 000-ын босго" даван байнгын хороогоор дэмжигдэн, ажлын хэсэг байгуулж судлах ажлыг ахалж байсан Н.Алтанхуяг гишүүн энэ удаа эсрэгээрээ татгалзсан санал өгчээ.

Иргэн Э.Баясалцэнгэл Автомашины албан татвар болон автозам ашигласны төлбөрийг бууруулах асуудлаар Ажлын хэсэг байгуулан Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх тухай нийтийн цахим өргөдлийг 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нийтийн өргөдлийн системд байршуулж, 33 216 иргэн дэмжсэн юм.

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5.3-т заасны дагуу Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.3-т зааснаар Төсвийн болон Өргөдлийн байнгын хороонд шилжүүлж, ажлын хэсэг байгуулан, цаашид судлах эсэх асуудлыг хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул парламент дээр хоёр дахиа "хана мөргөв".

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Л. Ганчимэг

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. "Өнөөдөр" сониноос ажлын гараагаа эхэлж, хэвлэл мэдээллийн салбарт өдгөө 17 дахь жилдээ ажиллаж буй. Өдгөө Eguur мэдээллийн сайтын Ерөнхий редактороор ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Авто зам ашигласны төлбөрийг хэрхэн тогтоож байгаа аргачлалаа иргэдэд УБ хотын Захиргаа, Засгийн газар тодорхой танилцуулж, тайлбарлаач. Машинтай л бол адилхан татвар авч болох уу? Гэртээ цахилгаан хэрэглэж байгаа айлууд бүгд ижил төлбөр төлж болох уу? Болохгүй, яагаад гэвэл өөр өөр хэрэглээтэй. Түүнтэй яг адил авто машинтай хүн бүр авто замыг өөр өөр хэмжээгээр хэрэглэнэ. Үүнийг тооцчих ухаан татвар авах хүмүүст байхгүй юм болов уу? Яаж тооцохыг мэдэхгүй бол асуу. Татвар авах нь гарцаагүй, зам ашиглагч татвар төлөх нь зөв. Зам хичнээн хэмжээгээр ашиглаж байгааг машин бүрээр гаргах боломж бий юу? Байхгүй бол өөр ямар арга зам байна вэ? Иргэдээсээ асуу, гадныхнаас асуу, өөрсдөө бод. Зам хичнээн ашиглаж байгааг мэдэхгүй, тогтоож чадахгүй бол татвар ямар хэмжээгээр тогтоох вэ? Үүнийг нийслэлийн ИТХ, УИХ хэрхэн тогтоох вэ?

Хотын иргэн
Хотын иргэн

Хотын зам болон зогсоол ашигласан төлбөрөө олон улсын жишигт хүргэхгүй бол улсын хөгжил, иргэдийн эрүүл мэнд хэцүүдлээ шүү!

Холбоотой мэдээ

Back to top button