НийгмийнНИЙГЭМНийгэм мэдээ

Т.Болортуяа: Хайрлаж, сэтгэл гаргаж хийсэн гээд скуши тоглоомоо ₮2500-гаар зарж байсан

Сүүлийн үед "Тик ток", "Ютүб" зэрэг платформуудаар скуши тоглоомыг дуурайлгаж хийх шинэ "тренд" гараад гараад буй. Скуши тоглоом нь базахад зөөлөн учраас хүний стрессийг тайлах зориулалттай тоглоом юм. Тэгвэл гэрийн нөхцөлд өөрийн гар доорх материал буюу бичгийн цаас, хөвөн, скоч ашиглан скуши тоглоом хийж, заавраа бусадтай хуваалцдаг 11 настай, зургаадугаар ангийн сурагч Т.Болортуяатай цөөн хором ярилцлаа.

-Т.Болортуяагийн хобби бол скуши хийх юм байна. Анх хаанаас үзээд, яагаад хийе гэж бодсон бэ?

-Анх "TikTok"-оос жинхэнэ скуши тоглоом хараад "үүнийг авъя" гэсэн чинь ээж хортой юм байна, олон хүүхэд үүнээс болж өвдөж байгаа гэсэн. Тэгээд удалгүй нэг өдөр гэнэт цаасаар скушинууд хийж байгаа видео бичлэг гарч ирсэн. Нэг удаа дуурайгаад хийж үзье гэж бодоод хийсэн. Эхнийх нь их гоё болсон болохоор цааш нь хийх урам орсон. Ингэж л шинэ хоббитой болсон доо.

-Нэг скуши тоглоом хийхэд хэр удаж байна, одоогоор нийт хэдэн скуши хийгээд байна?

-Хийж эхлээд жил гаруй болж байна. Хийсэн зарим нэг нь муухай болсон учраас задлаад аль болох сайжруулахыг хичээдэг. Нийт хийсэн тоглоомуудаа тоолж бол үзээгүй юм байна. Дунджаар 20-30 скуши хийсэн байх.

-Скуши хийхэд хэр зэрэг ажиллагаа шаардагддаг юм бол. Хийх дарааллын тухайд?

-Эхлээд цаасан дээрээ хүссэн зургаа зураад будна. Дараа нь скотчоор бүрнэ. Скотчгүй бол амархан урагдчихдаг. Түүний дараагаар хайчлаад, хоёр хэсгийн ирмэгийг хооронд нь наана. Дотор нь хөвөн хийгээд, үлдээсэн нүхээ скотчоор битүүлэхэд бэлэн болно. Шинэ хийсэн скуши жаахан хатуувтар байдаг. Удах тусам их гоё болчихдог.

-Нэгийг хийхэд хэр хугацаа орох уу?

-Янз бүр. Хэмжээ, харьцаанаас нь шалтгаална. Зарим хүүхэд том, жижиг ялгаагүй цаг гаруй суудаг.

-Скуши хийх сонирхол хэрхэн төрсөн бэ, юу нь таалагдаад хобби болгосон юм?

-Базахад аймаар гоё. Уурлаж бухимдсан үедээ базах тоглоом гэсэн үг. Анх сургуулийнхаа хажуудах дэлгүүрээс ааваараа нэг наалддаг юм авахуулсан чинь гарт гоё баригддаг их таалагдсан. Түүнээс хойш олныг авсан ч бүгд эвдэрчихдэг байсан болохоор хаячхаад байж байтал цаасан скуши гарч ирэхээр нь "яаж хийдгийг нь үзье" гээд хийж эхэлсэн. Скуши хийгээд эхэндээ царай муутай болдог байсан. Сүүлдээ гарт ороод ирэхээр нь их гоё санагдсан. Ихэнх скушигаа найзтайгаа уралдаж байгаад хийсэн. Хэн нь олон скуши хийх вэ гээд зөвхөн бид хоёрын хооронд тэмцээн хүртэл болдог.

-Таны хувьд скуши хийхийг бусдад зааж, YouTube-д бичлэг тавьж эхэлсэн. Энэ санаа хэрхэн төрсөн бэ?

-Ээж маань намайг цаасан дээр скуши хийхийг зөвшөөрдөг. Миний скушинуудыг их оролдоод байдаггүй юм л даа. Гэтэл нэг өдөр ээж хараад "Ямар их скушитай болчихсон юм бэ, үүгээрээ бичлэг хиймээр юм биш үү" гэсэн. Би ч тэгье гээд бичлэгээ хийж эхэлсэн дээ.

-Олон скуши зарна гэж бодсон ч хайрлаад өгч чаддаггүй юм байна-

-Зарим хүүхдүүд өөрийн хийсэн сушигаа зардаг гэж сонссон. Та худалдаалж байв уу?

-Манай ангийн дөрвөн хүүхэд надаас скуши тоглоом авсан байх шүү. Би олныг зарна гэж бодсон ч хайрлаад өгч чаддаггүй юм байна.

-Нууц биш бол хэдээр зардаг юм?

-Худалдаж авах хүндээ байгаагаа л өгчих гэдэг. Ер нь байгаа мөнгөнд нь тааруулаад скушигаа өгчихдөг. Хааяа их удаан сууж байж хийдэг болохоор сэтгэл гаргасан гээд 2,000 юм уу 2,500 төгрөгөөр зарна.

-Скуши хийхэд цаас, будгийн харандаа, скоч гээд олон юм ордог байх?

-Дүү нарынхаа зургийн дэвтрээс үлдсэн цаасыг бүгдийг нь авч скушигаа хийдэг. Муухай болчихвол дахиад цаас хэрэгтэй болно. Скотчны хувьд гэрт хаана байна, түүнийг нь шууд аваад хэрэглэнэ. Дуусвал ааваас скотч дууссан, авч өгөөч гээд гуйна шүү дээ.

-Скушиг ихэвчлэн ямар үед хэрэглэж байна?

-Уурласан үедээ хэрэглэхээр уур минь гардаг.

-Тайвширдаг байх нь?

-Их тайвширдаг. Хурдан сатаардаг юм шиг санагддаг шүү дээ. Миний скушиг хоёр дүү маань ихэвчлэн авч тоглодог юм. Нэг өдөр дүү нар минь шидэж тоглож байгаад унагаагаад урчихсан болохоор сүүлийн үед би дүү нартаа скуши өгөхгүй байгаа.

-Цаашдаа цуглуулгаа хэр арвижуулъя гэж бодож байгаа вэ?

-Миний хөвөн дуусчихсан. Хөвөн аваад дахиад хийж эхэлнэ. Чихмэл тоглоомын цагаан хөвөн хэрэглэдэг. Ээж маань их олон бамбарууштай байсан юм. Нэг том бамбаруушных нь хөвөнг аваад хийсэн. Би өөрийнхөө бамбаруушнуудаас хөвөн гаргаж аваад хийсээр одоо дуусчихсан. Цаасаар дүүргэх юм бол огт багтдаггүй учир гол нь хөвөн хэрэгтэй.

-Скушигаа хэн нэгэнд бэлэглэдэг үү, цаашдаа зарах уу, эсвэл цуглуулаад байх уу?

-Саяхан нэг найздаа бялуу хэлбэртэй скуши өгсөн. Их гоё байсан юм. Цаашдаа цуглуулаад л байя гэж бодож байгаа. Ер нь хортой юм худалдаж авахаар өөрсдөө гараараа хийгээрэй гэж найзууддаа хэлмээр байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүүхдүүдийн энэ бүтээлч байдлыг дэмжих хэрэгтэй, үнэхээр авьяастай охин байна

Зочин
Зочин

Сэтгэл гаргаж хийсэн болохоор өгөх харамсалтай байдаг гэдэг чинь үнэн шүү дээ

Зочин
Зочин

Ютүб дээр бичлэг хийж байгаа гэнэ шүү, заавал ороод үзэх хэрэгтэй юм байна

Зочин
Зочин

11 nastai huuhed hurtel skyshi hiigeed zardag boljee, ih huurhun um

Зочин
Зочин

Уурласан үедээ базаж тайвширдаг гэдэг чинь яг хүүхдүүдэд хэрэгтэй зүйл байна шүү

Зочин
Зочин

Tsasoor skyshi hiij suraad bgaa nuhduud zunduu l bn, 2500 tugrug bol boloroot l baigaa shd

Зочин
Зочин

Хүүхдүүд дэлгэц ширтэхээс илүү ийм юм хийж сурч байгаа нь үнэхээр сайхан хэрэг

Зочин
Зочин

Скуши хийгээд найзуудтайгаа уралдаж байна гэдэг чинь ямар гоё хүүхэд нас вэ

Зочин
Зочин

Дүү нар нь аваад урчихдаг гэдэг чинь бүр хөгжилтэй юм аа, дүү нартаа бас хийж өгөөрэй

Зочин
Зочин

Ийм авьяаслаг хүүхдүүдийг дэмждэг байгууллага гарч ирвэл зохилтой юм даа

Зочин
Зочин

Нэг скуши хийх гэж цаг гаргаж суухад ямар их тэвчээр хэрэгтэйг энэ охин харууллаа

Зочин
Зочин

Монголын маань хүүхдүүд ийм сэргэлэн байхад ирээдүй гэрэлтэй байна аа

Зочин
Зочин

Улаанбаатар хотын маань ийм авьяастай хүүхдүүд улам олон болоосой билээ

тамир
тамир

ymar hoorhkon ohin be

Холбоотой мэдээ

Back to top button