Гадаад мэдээДЭЛХИЙ

“Tesla”-гийн “нисдэг” гэх машиныг $250 мянга төлж урьдчилж захиалсан ч авна гэсэн баталгаа байхгүй

2017 онд “Tesla” компани “Roadster” загварын машиныхаа хоёр дахь үеийг гаргана гэж зарласан. Тухайн үед тус компани мэдэгдэл хийхдээ шинэ үеийн “Roadster” машин нь дөрвөн суудал, хоёр секундийн дотор 0-97 км цаг хүртэл хурдалж, бүрэн цэнэглэхэд мянган километр явах хүчин чадалтай байна гэж мэдэгдсэн. Тэр цагаас хойш арав гаруй жилийн дараа Илон Маск “Roadster”-ийн хоёр дахь үеийг танилцуулсан нь олны анхаарлыг татаад байгаа. Танилцуулах арга хэмжээний үеэр Маск шинэ “Roadster” нисдэг байх болно гэж олон жил ярьснаа харуулахын тулд хэдэн секунд агаарт тогтож үзүүлсэн юм.

Арга хэмжээний үеэр ашигласан “Roadster” нь замд явахад бэлэн жинхэнэ эд ангигүй байсан тул бүх хийгээ ашиглан агаар дээр хэдэн секунд тогтож чадсан гэж ойлгоход болно. Жинхэнэ эд ангиар тоноглох үед машин агаарт тогтох бүү хэл газраас хөндийрч чадах эсэх нь тодорхойгүй. “Tesla” компани танилцуулах арга хэмжээнээс өмнө “Roadster”-ийн урьдчилсан захиалгыг дахин нээсэн байна. Тус компанийн сайтаас харвал шинэ “Roadster” нь гурван өөр загвараар гарах юм.

“Performance” нэртэй эхний загварыг урьдчилж захиалахын тулд 5 мянган ам.доллар төлж, арван хоногийн дотор 45 мянган ам.доллар нэмж төлөх шаардлагатай. Энэ загварт танилцуулга дээр харагдсан эгц налуу гадаргуу дээр явах соролтын технологи, эсвэл хэдэн секунд агаарт тогтох хийн танк байгхүй. Мөн энэ загвар нь 2017 онд “Tesla”-гийн амласан хэд хэдэн үзүүлэлтдээ хүрэхгүй байгаа юм. Тодруулбал дөрвөн суудалтай байсан нь хоёр суудал, мянган километр явах хүчин чадал нь 480 километр, дээд хурд нь цагт 400 км-ээс давна гэж амласан нь 370 хүртэл болж буурчээ.

“Thrust” нэртэй хоёр дахь загварыг захиалахын тулд 250 мянган ам.доллар төлнө. Энэ загвар нь налуу гадаргуу дээр явах соролтын технологитой байхаас гадна хурдатгалыг сайжруулах түлхэгчтэй байх юм. Харин агаарт хэдэн секунд тогтож эргэсэн “Rocket” загварын хувьд зөвхөн “reservation” буюу захиалгын жагсаалтад орж болно. Өөрөөр хэлбэл төлбөрөө төлөөд жагсаалтад орсон ч “Rocket” загварыг хүлээн авахгүй байх магадлалтай юм. Үнэндээ “Roadster”-ийн бүх загварыг төлбөрөө төлсөн ч хүлээн авахгүй байх магадлалтай. Учир нь хэрэглэгчид төлбөр төлөх үед зөвшөөрөх шаардлагатай бичиг дээр “Tesla” энэ нь та машиныг хүлээн авна гэсэн баталгаа биш гэж тусгаж өгсөн байна.

“Tesla” арав гаруй жилийн өмнө 200 мянга хүртэлх ам.долларыг урьдчилсан захиалга хэлбэрээр хэрэглэгчдээс авч, 2020 онд үйлдвэрлэл эхэлнэ гэж амласан ч үүнийгээ биелүүлээгүй. Одоо тус компани “Roadster”-ийн гурван загварын үйлдвэрлэл 2028 онд эхэлнэ гэж мэдэгдээд байгаа юм. Үнэхээр 2028 он гэхэд үйлдвэрлэл эхлэх эсэх нь баталгаагүй. “Tesla” хэд хэдэн удаа амлалтдаа хүрээгүй тохиолдол бий. Ямартай ч захиалга өгч жагсаалтад орсон хүмүүс захиалгаа цуцалж болно гэж “Tesla” мэдэгджээ.

Эх сурвалж: Technology.org, Autonocion

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button