Хүүхдийн тэтгэлэг төлөөгүй иргэнд 10 хоног баривчлах, 15 цаг албдан сургалтад хамруулах шийтгэл ногдуулав
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тэтгэлэг төлөгч Р.Ч нь шүүхийн шийдвэрээр сар бүр төлөх үүрэгтэй хүүхдийн тэтгэлгийг 14 жил нэг сарын хугацаанд төлөөгүй болохыг тогтоожээ.
Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч Р.Ч -гийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдох материалыг харъяа прокурорт хянуулан шүүхэд шилжүүлсэн байна.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2026 оны аравдугаар сарын 14-ний өдрийн 22446 дугаар шийтгэврээр тэтгэлэг төлөгч Р.Ч-г 10 хоногийн хугацаагаар баривчлах 15 цаг албдан сургалтад хамруулах шийтгэл ногдуулав.
Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол торгох, эсхүл албадан сургалтад хамруулж, долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар хуульчилсан.
Хүүхдийн тэтгэлэг нь хүүхдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангахад чиглэсэн төлбөр бөгөөд шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх нь тэтгэлэг төлөгчийн үүрэг юм.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.