Гадаад мэдээДЭЛХИЙ

Алберта мужийн оршин суугчид Канадаас салан тусгаарлахгүй байхыг дэмжлээ

Канадын Алберта мужийн оршин суугчид даваа гарагт /2026.10.19/ тус улсаас салан тусгаарлах эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулсан юм. Тэрхүү санал асуулга нь зөвхөн иргэдийн үзэл бодлыг харах зорилготой байжээ. Албертагийн цагаар мягмар гарагийн /2026.10.20/ 05:45 цагт (Улаанбаатарын цагаар мягмарын 19:45) саналын дөрөвний гурвыг тоолж дуусахад санал өгөгчдийн 76 хувь нь Канадад үлдэхийг дэмжсэн юм. Шинжээчид ийм үр дүн гарна гэж таамаглаж байсан билээ.

Тус улсын Ерөнхий сайд Майк Карни энэ талаарх мэдээг сонсоод мэдэгдэл гаргахдаа “Албертачууд тодорхой сонголт хийлээ. Тэд эв нэгдэл, хамтын бүтээн байгуулалт, бие биеэ халамжлахыг сонголоо. Канад бол улсыг бүтээж буй хэсгүүдийн нийлбэрээс илүү агуу зүйл юм” гэжээ. Санал асуулгын урьдчилсан дүн түүний хувьд ялалт боллоо. Алберта мужийн Ерөнхий сайд Даниэль Смит урьдчилсан үр дүнгийн талаар мэдэгдэл хийхдээ, Канад улсад үлдэхийг олноороо дэмжиж байгааг харахад их таатай байна гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button