НИЙГЭМНийгэм мэдээ

Монгол эмэгтэй дэлхийн хүнсний салбарын 100 баатрын нэгээр шалгарлаа

Дэлхийн хүнсний форумын үеэр хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй дэлхийн 100 эмэгтэйг алдаршуулах ёслол болж, Монгол Улсаас Ховд аймгийн Дарви сумын “Баялаг Сутайн хөгжил” хоршооны дарга Х.Алтанцэцэг шалгарчээ.

Х.Алтанцэцэг нь 90 орчим малчин өрхийг нэгтгэн, нутгийн Сутай хонины үүлдрийг хамгаалах, сайжруулах чиглэлээр ажиллаж, уламжлалт мал маллагааны мэдлэгийг орчин үеийн үржүүлэг, мал аж ахуйн менежменттэй хослуулан нэвтрүүлж байна. Түүний манлайллаар хоршооны малчин өрхүүд сүргийн менежментээ сайжруулж, тэжээл үйлдвэрлэл болон зах зээлд чиглэсэн арга барилыг нэвтрүүлснээр орлогоо нэмэгдүүлэх, ган, зудын эрсдэлийг даван туулах чадавхаа бэхжүүлж байгаа аж.

Мөн тэрбээр малчдын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ эмэгтэйчүүд, залуусын оролцоог дэмжин ажилладаг байна. Түүний туршлага нь малчдын амьжиргааг дээшлүүлэх, малын генетик нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутгийг бий болгоход эмэгтэйчүүдийн манлайлал чухал үүрэгтэйг харуулж буйгаараа онцлог юм. Х.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарт хувь нэмэр оруулж буй 100 эмэгтэйн нэгээр нэрлэгдсэнээр Монголын малчдын туршлага, хоршооллын үйл ажиллагаа, нутгийн малын үүлдэр угсааг хамгаалах чиглэлээр хийж буй ажлыг олон улсад таниулах боломж бүрдэж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button